Асадыг дэмжихээ Путин онцлон тэмдэглэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Асадыг дэмжихээ Путин онцлон тэмдэглэв

Асадыг дэмжихээ Путин онцлон тэмдэглэв

 

1_8

НЬЮ-ЙОРК. /NHK/. Сирийн Засгийн газар болон зэвсэгт хүчнийхэнтэй хамтран ажиллахаас татгалзвал маш том алдаа болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Путин өчигдөр үг хэлсэн юм.

Сири дэх “Лалын улс” бүлэглэл болон бусад террорист бүлэглэлтэй Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын хүчнийхэн болон Курдын журамт цэргүүд л жинхэнээсээ тэмцэж байна гэж Ерөнхийлөгч Путин онцлон тэмдэглэжээ.

Мөн терроризмтой тэмцэх олон улсын томоохон эвсэл байгуулахыг тэрбээр уриалсан байна.

Түүний хэлснээр, Европ руу явж буй дүрвэгчид болон цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд Сирийн байдлыг тогтвортой болгох хэрэгтэй.

Сирийн хууль ёсны засгийн газарт нийтээрээ дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч мөн цохон тэмдэглэсэн аж.

Украинтай холбогдуулан тэрбээр АНУ болон Европыг шүүмжлэн, “Энэ улсад геополитикийн ноцтой хямрал болж байна” гэжээ.

Барууны улсууд эсвэл Оросын аль нэгийг сонго гэж ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад АНУ тэргүүтэй НАТО  шахалт үзүүүлж байна гэж тэрбээр буруушаажээ.

Г.Доржханд Montsame.mn

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна
Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.