Дарханы замд осол их гардаг нь амьдаараа “цементлүүлсэн” 20 ялтантай холбоотой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 25 секунд
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа “цементлүүлсэн” 20 ялтантай холбоотой

Дарханы замд осол их гардаг нь амьдаараа “цементлүүлсэн” 20 ялтантай холбоотой

Дархан Улаанбаатарын чиглэлийн нарийхан хар замд муу ёрын хар хүч шингэсэн гэдэг яриа гарсаар удаж байгаа билээ. Замын компаний монгол захиралууд болон зам тавихаар ирсэн хужаа нар өргөн нарийнаас нь өндөр намаас нь ээлжлэн хумсалж идсээр байгаад хоёр том бандгар жийп зөрөөд өнгөрөхөд л нэг нь тэнгэр харчих гээд байдаг болсон уг зам дээр зовхон ганц жилд гардаг аймшигтай аваарь ослуудыг нэг бүрчлэн тоочоод байвал нэлээд зузаан боть ном болно. Ер нь ч Дархан Сэлэнгийн засмал замыг чөтгөрийн гүйдэлтэй гэдэг яриа ард иргэдийн дунд тарах болсоор нэлээд олон жилийн нүүр үзэж буй билээ.

Мөн яагаад чөтгөр шулмастай болсон тухай янз бүрийн хувилбар яриа байдаг билээ. Уг зам дээр гардаг осолд энгийн хүмүүс ихэвчлэн тав зургуулаа заримдаа арав хориороо өртдөг нь ийм сэтгэгдэл ард олны дунд бий болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ 1000 гаруй км 9 үргэлжилдэг урт замын яг хаахна нь хамгийн их осол гараад байгааг ард иргэд өөрсдийнхөө үзэмжээр тогтоохыг оролдсон байгаа юм. Монголын хойд тэнхлэгийн босоо чиглэлийн цорын ганц засмал болох уг замын тухайд хүмүүс нутаг нутгийнхаа онцлогоор сайн муу шинжийг нь илт дөвийлгөн ярьдаг боловч тэдний дундаас гарцаагүй үнэн байж мэдэх онцгой сонин шинж тэмдэгтэй газрууд бий.

Тухайлбал Төв аймгийн Баянчандмань сумын нутаг цахь суурингийн баруун талаас Хар хошуу хүрэх 15 км замд шүглэсэн муу ёрын хүчний тухай нутгийнхан юу гэж ярьдагийг сонирхоё. Жинхэнэ муу ёрын хүч шингэсэн газар гэж үздэг хүмүүс зөвхөн Баянчандманиар тогтохгүй байдаг аж. Уг замын ойролцоо нутагладаг Жамц хэмээх хүний ярьсанаар бол тэрүүхэн хоорондох газарт сардаа дор хаяж арав орчим автын аваарь осол гарч хорь гучин хүн амь эрсдэж, зарим нь тахир дутуу болдог юм байх. Тэрбээр "Энэ их л учиртай газар даа. Энэ газрын тухай мэдэхгүй хүмүүс энэ хавиар өнгөрөхдөө маш их сонор сэрэмжтэй явахгүй бол болохгүй. Нутгийн улсууд бол тэр хавийн замаар явах хэрэг гарвал хажуу талын нь шороон замаар явчихдаг юм шүү дээ" хэмээн яриагаа эхэлсэн билээ. 1945-1956 оны хооронд Монгол улсын хойд хил рүү чиглэсэн төв засмал замыг дэлхийн хоёрдугаар дайны үеэр сайн дураараа Германд бууж өгөн элзлогдсоны улмаас Власовчууд гэж нэрлэгдсэн 505-р ангийн орос хоригдолууд барьж байгуулсаныг эдүгээ тун цөөхөн хүн мэднэ. Тэдгээр олзлогдогсодын нэг болох ЗХУ-ын баатар мэргэн буудагч, хошууч Гаврийлов Төв аймгийн Жаргалант, Угтаал-цайдам сумын нутагт дахь Хүүлээ хаан ууланд бүгэж хожимоо “Хүүлээ хааны хүрэн сахалт" хэмээн алдаршсан талаар хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр олонтаа гарч байсаныг уншсан хүмүүс мэдэж байгаа биз ээ. Тэгвэл тэдгээр хоригдолуудыг Баянчандмань сумын баруун талд засмал зам тавьж байх үед нэгэн эвгүй эмгэнэлтэй үйл явдал гарсан юмсанж.

Хөөрхий орос хоригдолуудын хоол хүнсний хангамж маш муу, өдөрт ердөө л ганц зүсэм хар талх, оройд нь нэг шанага шар будааны шөлнөөс өөр юу ч өгдөггүй байжээ. Хүнд хүчир ажил хийхийн хажуугаар хоол унд муутай хоригдолуудын ходоод гэдэс хэрхэн хонхолзож, өдөр болгон шахуу л нэг хоригдол тураалын шалтгаанаар амь насаа алдаж байсаныг бичих нь бараг илүүц зүйл байх. Нэгэн өдөр Хар хошууны хажууханд засмал тавьж байсан 20 орос хоригдол ойролцоохон бэлчиж байсан Гүрсэд хэмээх өвгөний хониноос хоёрыг хулгайлан шараад идчихжээ. Гэхдээ тэд монголчууд шиг гэдэс дотрыг нь чанаж идэлгүй баастай хэмээн голоод тавьж байсан замынхаа ойролцоо хаясан учраас ердөө л маргааш нь баригдсан байгаа юм. Гүрсэд өвгөн гэдгээр хоригдолуудыг харгалзаж байсан Орос цэргийн генерал дээр тавьж ороод Танай цэргүүд чинь манай хонийг бэлчиж явахад хоёрыг хулгайлж аваад идчихсэн байна. Гэхдээ би хониныхоо төлбөрийг нэхэхгүй ээ. Яахав буянаараа болог. Хүний газар хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүс өлсөөд л идээ биз. Харин ахиад ийм явдал Зитгий гаргаарай гэж та цэргүүддээ хэлээд өгөөрэй" хэмээн гүндүүгүй монгол зангаар ярьсан аж.
 
Гэтэл хоригдолуудыг харгалзаж байсан орос генерал өвгөнийг дагуулан гараад ялтануудаа бүгдийг нь эгнүүлэн жагсаажээ. Ингээд замынхаа зургийг гаргаж ирэн “Өчигдөр Хар хошууны 1750 дахь уулзвар дээр ажиллаж байсан хоригдолууд урагшаа алхаад марш" гэж гушаасан байна. Уг эгнээ зам дээр ажиллаж байсан 20 орос ялтан аргагүйн эрхээр урагшаа алхжээ. Харгалзагч генөрал гэднийг галуун цуваагаар мөлхүүлэн дөнгож цемент цутгаж байсан шинэ зам руу көтлөн очжээ. Ингэхдээ нөгөө хонио алдсан Гүрсэд өвгөнийг хамт дагуулж очсон байна. Өвгөнийг харсаар байтал орос цэргийн генерал хонь хулгайлсан 20 орос ялтаныг шууд л амьдаар нь цемент цутгаж байсан засмалын хонхорт эгнүүлэн хэвтүүлж байгаад дээрээс нь бетонон зуурмаг асган нөгөө ертөнц рүү өвөрмөц аргаар тонилгожээ. Хүнийг ийнхүү амьдаар нь замын голд дэвсэг болгоод дээрээс нь хатуу цемент цутган алсан эл явдлынхаа дараа орос генерал үнхэлцэг нь хагарах шахсан Гүрсэд өвгөнөөс хээвнэг хэнэг ч үгүй “Одоо таны санаа амрав уу" гэж асуусан байгаа юм. Өвгөн энэхүү хүмүүн бусын яргалалаас айж балмагдсандаа “Би энэ ялтануудад ахиад хоёр хонь ч зүгээр өгч болох байсан шүү дээ" гэж хэлээд л үг цуугүй мордоод явчихсан аж.
Asahi худалдан авалтуудаа нэмэгдүүлэх шаардлагатай байна
Asahi худалдан авалтуудаа нэмэгдүүлэх шаардлагатай байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.