Б.Бат-Эрдэнэ: Иргэдэд цементэн талбай бус ногоон зүлэг, байгууламж хамгийн их үгүйлэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Б.Бат-Эрдэнэ: Иргэдэд цементэн талбай бус ногоон зүлэг, байгууламж хамгийн их үгүйлэгдэж байна

Б.Бат-Эрдэнэ: Иргэдэд цементэн талбай бус ногоон зүлэг, байгууламж хамгийн их үгүйлэгдэж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэл хотод өнөөдөр /2022.03.28/ “Ногоон хот- Иргэдийн оролцоо” зөвлөгөөн эхлэв. Зөвлөгөөнийг нээж, нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд нийт 120 сая мод тарина. 10 жилийн дотор тэрбумаар тоологдох мод тарих, ногоон хот болох энэхүү санаачилгад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хотын дарга онцлоод, нийслэл хотод шинээр баригдахаар төлөвлөгдөж буй томоохон бүтээн байгуулалтыг “Тэрбум мод” санаачилгатай уялдуулах бодлогыг барьж ажиллана гэв.

Ногоон хот-Иргэдийн оролцоо зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэндчилгээ дэвшүүлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай өрнүүлэхийн тулд ойн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулан ажлын байрыг бий болгох, ДНБ-ний нэг хувийг Байгаль орчны салбарт зарцуулах санаачилга хэрэгжихээр бэлтгэгдэж буйг хэллээ. Өмнө нь ДНБ-ний нэг хувийг эрүүл мэнд, нийгмийн салбарт түлхүү зарцуулж ирсэн гэв.

Тус зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, "Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь газрын доройтолд орж, усны нөөц, хөрсний бохирдлын асуудал маш их хөндөгдөж байна. Нийслэлийн хувьд, ялангуяа өнөөдрийн “Ногоон хот- Иргэдийн оролцоо зөвлөгөө”-нөөс тодорхой шийдвэрүүд гарч, нийслэлийн 9 дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой гэж харж байна" гэв.

Мөн тэрбээр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн ашиглагдаагүй газрыг хотын дарга чөлөөлсөн. Энэ газрыг иргэд, БОАЖЯ ногоон байгууламжаар үлдээж өгөхийг хүсэж байна. Иргэдэд цементэн талбай бус ногоон зүлэг, байгууламж хамгийн их үгүйлэгдэж байна гэдгийг дурдсан юм.

Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний ач холбогдол оршиж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлоод,

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгох, олон улсын тавцанд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөц хомсдлын асуудлыг Азийн улс орнуудын түвшинд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хамтын хүчээр үр дүнд хүрнэ гэж харж байна гэв.

Түүнчлэн БОАЖЯ, Нийслэл хоттой газрын давхцалтай, асуудал дагуулсан газрууд олон байна. Үүнийг шийдвэрлэж, нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна гээд, хот төлөвлөлтийн тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлээд,

Барилгажилт, хотын хөгжил явагдах ёстой ч нөгөө талдаа байгаль орчинг хайрлан хамгаалах, дэмжих, сэргээх, ногоон хөгжлийг дэмжих бодлого байх ёстой. Энэ бодлогыг нэг цонх, нэг ойлголтоор харж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцлов.

“English school of Mongolia” сургуулийн багш сурагчдадаа порно кино үзүүлжээ
“English school of Mongolia” сургуулийн багш сурагчдадаа порно кино үзүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.