Баруунд таалагдах эсэх нь хамаагүй, гэвч Путин бол ялагч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
Баруунд таалагдах эсэх нь хамаагүй, гэвч Путин бол ялагч

Баруунд таалагдах эсэх нь хамаагүй, гэвч Путин бол ялагч

Барууны удирдагчдаас ялгаатай нь, Владимир Путинд маш тодорхой стратеги байдаг хэмээн британийн улстөрч, Тони Блэрийн хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Алистер Кэмпбелл өгүүлжээ. 

Түүний үзэж буйгаар, Путины улстөрийн бодлого Оросын нэр хүндийг дэлхий дахинаа өргөж, түүнийг олны нүдэн дээр ялагч болгож байна гэжээ. Энэ талаар тэрээр CNBC-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

Кэмпбелл мөн өөрийн гаргаж буй номын талаар ярьжээ. Тэрээр “Бид номын хавтсан дээр ямар хүмүүсийн нэр байх талаар хэвлэлийн газартайгаа хэлэлцэж байх үедээ Владимир Путины нэр байж болох талаар ярилцсан. Гэхдээ энэ нь манайханд таалагдахгүй ч байж магадгүй. Гэвч тэр бол яалт ч үгүй ялагч мөн” гэж өгүүлсэн аж.

Кэмпбеллийн номонд Брисбенд болсон G 20-ийн дээд чуулганы үеэр тохиолдсон нэгэн түүхийг дүрсэлжээ. Тухайн үед Оросын удирдагч хаалтын хүлээн авалтад үлдээгүй юм байна. Путин тэр үед “Энэ өрөөнд байгаа хүмүүс дотор стратегитэй хүн нь ганц би, харин та бүхэн бол бүгд тактиктай” хэмээн өгүүлсэн бөгөөд энэ нь түүнийг бусад улстөрийн зүтгэлтнүүдээс ялгаруулж байсан гэж номыг зохиогч тэмдэглэсэн байна.

Улстөрч өөрийн номондоо стратеги бүхий хоёр гол удирдагчийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд энэ хоёр нь Владимир Путин, Ангела Меркель нар аж.

Д.Билэгт

Эх сурвалж: www.TODAY.mn
Баклавар, магиструуд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна
Баклавар, магиструуд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.