Халз мэтгэлзээнд төрийн гурван өндөрлөгийн хэн нь ч ирэлгүй, МҮОНРТ-ын ерөнхий захирал Ц.Оюундарь нэвтрүүлэг эхлэхээс нэг секундын өмнө цуцлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 46 секунд
Халз мэтгэлзээнд төрийн гурван өндөрлөгийн хэн нь ч ирэлгүй, МҮОНРТ-ын ерөнхий захирал Ц.Оюундарь нэвтрүүлэг эхлэхээс нэг секундын өмнө цуцлав

Халз мэтгэлзээнд төрийн гурван өндөрлөгийн хэн нь ч ирэлгүй, МҮОНРТ-ын ерөнхий захирал Ц.Оюундарь нэвтрүүлэг эхлэхээс нэг секундын өмнө цуцлав

нийтлэсэн Admin

metgiiМУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүдийг халз мэтгэлзээнд дуудсан билээ. Гэвч энэхүү мэтгэлзээнд УИХ-ын зарим гишүүд ирсэн ч төрийн гурван өндөрлөг ирээгүй юм. Уг мэтгэлзээнийг шууд дамжуулуулахаар МҮОНРТ-д хүсэлт хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийн хариуд зөвшөөрч байгаа бичиг ирүүлсэн ч болзолтой байлаа. Тэр нь төрийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг болон бүх УИХ-ын гишүүдийг зарлагдсан цагт бүрэн авчирч оролцуулах үүрэгтэй бөгөөд ирэхгүй тохиолдолд олгосон цагаа цуцлах болно гэж мэдэгджээ. Хэзээ ч боломжгүй ийм зүйлийг тулгаж байгаа хариу нь татгалзаж байгаатай ижил нэг юм. Монгол улсын Түүхэнд УИХ-ын бүрэн бүрэлдхүүнээрээ хуралдаж байсан тохиолдол байхгүй.

 

Мэтгэлзээн болох өдөр МУГЖ дуучин С.Жавхлан болон бусад зохион байгуулагчид асуулт материал, гаргах дүрс зэрэг бүх зүйлээ бэлдээд яг цагтаа МҮОНРТ очсон байна. Тэднийг очиход үүдэнд нь олон хүн цугласан байсан бөгөөд мэтгэлзээнд 20-30 хүн оролцоно хэмээн бүртгүүлсэн нэвтрүүлэг эхлэхийн өмнө зөвхөн С.Жавхланг нэвтрүүлнэ хэмээсэн байна. Энэ үүргийг тус телевизийн Ерөнхий захирал Ц.Оюундарь үүрэгдсэн гэнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Батэрдэнэ, З.Баянсэлэнгэ нар ирсэн байлаа. Хэсэг ярилцсаны эцэст нийт 15 хүн нэвтрүүлж болно гэж зөвшөөрөл өгөв. ДМ Нэгдлийн тэргүүн Т.Даш, Удирдах зөвлөийн гишүүн н.Энхбат, н.Алтанбаатар, УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Хамаг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа, Либерал намын дарга Б.Амагалнбаатар, Иргэдийн Альянс төвийн тэргүүн Ж.Занаа, Гал үндэстэн холбооны гишүүн Ц.Энхбаяр, О.Магнай гэх мэт ард иргэдийн төлөөлөл сайн дураараа хүрэлцэн ирж эрх баригчидтай уулзахаар бэлэн болов.

Шууд нэвтрүүлэг эхлэхээс 5 минутны өмнө бид яаран студи руу орсон юм. Байраа эзэлж Улс даяр цацагдана гэж анхааруулга аван минут тоологдож байхад гэнэт сүүлийн секундэн дээр дээрээс заавар ирсэн гээд бидний нэвтрүүлгийг таслан цуцалсан байлаа.

Энэ бүхний учрыг олохоор Д.Энхтуяа захирлыг олж уулзахад дээрээс тийм үүрэг өгсөн хэмээв. Магадгүй Ц.Элбэгдорж Ц.Оюундарьд тушаал буулгаж Ц.Оюундарь нь Д.Энхтуяад тушаасан байх гэх хардлага төрөв.

Ард түмний өмнө нээлттэй ярилцахыг олон түмэн нийтээрээ хүлээсэн байх. Гэвч төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг нар яагаад ирсэнгүй вэ. Тэд ард түмний асуултаас чухам юунаас айв. МҮОНРТ анхнаасаа уг мэтгэлзээнийг болохгүй гэдгийг маш сайн мэдэж байсан нь илт харагдаж байна. Уг нь уг телевиз олон нийтийн өмч бөгөөд Монголын ард иргэд МҮОНРТ-д сар бүр мөнгө төлдөг байтал нөлөө бүхий улс төрчдийн гар хөл болж байгаад нь эмзэглэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх сарынхаас 17.9 хувиар багаслаа
Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх сарынхаас 17.9 хувиар багаслаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.