У.Хүрэлсүх: Улс төрийг шинжлэх ухаанчаар хийх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
У.Хүрэлсүх: Улс төрийг шинжлэх ухаанчаар хийх ёстой

У.Хүрэлсүх: Улс төрийг шинжлэх ухаанчаар хийх ёстой



 

Монгол Улс анх удаагаа Улстөрийн шинжлэх ухааны нэвтэрхий тольтой болох гэж байна. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУТИС, МУБИС, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэн 30 гаруй багш нар “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээх ажлыг эхлүүлжээ.

Энэхүү ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1200 нэр томъёог сонгон монгол, англи хэлнээ хөрвүүлээд байгаа аж. Эрдэмтэд толь бичиг бүтээх ажлаа ийнхүү эхлүүлсэн ч санхүүгийн асуудлаас ажил нь зогсонги байдалд оржээ.

Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүхийг Монголдоо анх удаа бүтээх гэж буй улс төрийн шинжлэх ухааны толь бичгийг хэвлүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Шадар сайд энэхүү санаачлагыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж өнөөдөр эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр “Аливаа орны улстөрийн бодлого, улстөрийн намын бодлого шинжлэх ухаанд тулгуурлах ёстой. Өнгөрсөн 20 жилд шинжлэх ухааныг хойш нь тавьж, мартаж явсны уршгаар олон бодлогын алдаанууд гарч байна. 1990 онтой харьцуулахад Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн.

Гэхдээ улстөрийн бодлогодоо судалгаагүй, шинжлэх ухаанч биш байдлаар хандаж үүнээс ч илүү хөгжих боломжоо алдсан нь үнэн. Та бүхэн Улстөрийн шинжлэх ухааны толь бичиг бүтээх гэж байгаа нь томоохон оюуны хөрөнгө оруулалт.

Улстөрийн талаар нэгдсэн ойлголттой болж, маргаантай асуудлаар эргэлзээгээ тайлдаг, олон жилийн дараа ч үнэ цэнээ алдахгүй тийм хэмжээний толь бичигтэй болох санаачлагыг дэмжиж, Шадар сайдын хувьд санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Энэ асуудлаар Ерөнхий сайд, Боловсролын сайдтай уулзах бодол байна. Бас энэхүү томоохон ажлыг дэмжиж хамтран ажиллах компаниудыг хайж сураглана” гэлээ.

Шадар сайд номын зохиогчдод хандан хэвлэл дизайн, утга найруулгын хувьд мэргэжлийн чамбай бүтээл гаргахыг захилаа. Толь бичгийг зохиогчдын төлөвлөж байгаагаар энэ ондоо багтаж номоо хэвлүүлэх боломжтой гэлээ.

Эрүү нүүрний тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай хамт олонд Төрийн шагнал хүртээнэ
Эрүү нүүрний тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай хамт олонд Төрийн шагнал хүртээнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.