Монголын нийтийн дууны ертөнцөд хүч төрөн гарч ирсэн үе тэнхийн залуус шинэ уран бүтээл гаргасан байна. Тэээр дуучин Д.Найдандорж, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд нар “Нөхөрлөлийн дуу” хэмээх шинэ уран бүтээлийг хамтран дуулж үзэгч түмэндээ хүргээд байгаа юм.
Уг уран бүтээлээрээ тэд андын нөхөрлөл гэж юу байдгийг харуулахыг зорьсон бөгөөд дөрвөн жилийн нөхөрлөл нь цаашдаа дөчин жил ч найз нөхөд хэвээр явахын эхлэл гэдгийг батлан харуулах аж. Ингээд нийтийн дууны нэгэн үеийн анд нөхдийн хамтарсан уран бүтээлийг хүргэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн