С.Хорлоо эмээг байшинтай болгосон залуус дараагийн туслах хүнээ олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
С.Хорлоо эмээг байшинтай болгосон залуус дараагийн туслах хүнээ олжээ

С.Хорлоо эмээг байшинтай болгосон залуус дараагийн туслах хүнээ олжээ

“Монгол тусгал” ТББ-ын залуус С.Хорлоо эмээд туслах аяныг санаачлан, 300 гаруй хүнийг хамруулж чадсан. Тэд эмээг дулаан тохилог сууцтай болгож өгсөн билээ.

 Тэгвэл тус ТББ-ын залуус хэвлэлийн хурлын үеэр дараагийн сайн үйлсийн аянаа хүүхдүүд рүү чиглүүлнэ хэмээн мэдэгдэж байсны дагуу дараагийн туслах хүнээрээ гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг сонгожээ.

Залуучууд эхний ээлжинд тэднийг өөрийн гэсэн газар, хашаатай болгож, гэрийнх нь дулаалгыг шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа аж.
 Дараа нь боломжийн ажилд зуучилж, орлогын их үүсвэрийг шийдэж өгөх юм байна.

Энэ ажилд сайхан сэтгэлт олон хүнийг тусалж дэмжин, нэг гэр бүлийг аз жаргалтай амьдрахад хувь нэмрээ оруулахыг уриалж буй юм.
Мөн олон хүн “Монгол тусгал” ТББ-ын залууст хандаж Завхан аймагт ууланд амьдардаг ганц бие хөлгүй залууд туслах аян өрнүүлэх санал тавьж байгаа бөгөөд залуучууд түүнд туслах талаар аль хэдийнэ судлаад эхэлжээ.

эх сурвалж: Zaluu.com

“Цорж” Санжжавын  занданшуулсан шарилыг залж, хийд байгуулахад  164 сая төгрөг зарцуулна
“Цорж” Санжжавын занданшуулсан шарилыг залж, хийд байгуулахад 164 сая төгрөг зарцуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.