Б.Хурц нар НҮБ-ын өмнө хариуцлага хүлээх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Б.Хурц нар НҮБ-ын өмнө хариуцлага хүлээх үү

Б.Хурц нар НҮБ-ын өмнө хариуцлага хүлээх үү

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын дарга асан Д.Цогтбаатарыг саяхан хоёр дахь удаагаа ялласан тухай бид мэдээлсэн юм. Т үүнийг урьд нь найм, есөн төрлийн хэргээр мөрдөн шалгасан гэдэг. Хамгийн сүүлд харин АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан, одоо ТЕГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Хурцын гомдлоор бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн гэдэг үндэслэлээр таван жилийн ял дээр нь нэмж ял оноосон байлаа. Гэвч Д.Цогтбаатар “Намайг зохиомол хэргээр ялласан” гээд байгаа. Өмгөөлөгч нь ч мөн ингэж мэдэгдсэн. Тэгэхдээ  Б.Хурцыг хувийн өш хонзонгийн улмаас зориудаар хэрэг үүсгүүлэн ял оноолгосон гэсэн утгатай зүйл ярьсан байв. Иймээс Д.Цогтбаатар саяхан НҮБ-ын хүний эрхийн байгууллагад ханджээ. НҮБ-ын иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг хянадаг байгууллага нь бие даасан, хараат бусаар ажилладаг бөгөөд 18 шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Хэрвээ энэ байгууллагаас хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл НҮБ-д нэгдэн орсон улс орнуудын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог, түдгэлзүүлдэг юм байна. Үнэхээр Д.Цогтбаатар хилсээр ял үүрэхэд хүрсэн бол Б.Хурц болон хууль хяналтын бусад ажилтнууд ямар нэг хариуцлага хүлээх биз ээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулъя
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулъя
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.