Харагчин хонь өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Харагчин хонь өдөр

Харагчин хонь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 1, Буд гариг. Билгийн тооллын 27, тэргүүн дагуул одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8:21 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавихыг зөвлөж байна
Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавихыг зөвлөж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.