Хамаг хөрөнгөө Баясгаланд алдсан Лу. Болд “Богд” хэмээх нэртэй банк байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 26 секунд
Хамаг хөрөнгөө Баясгаланд алдсан Лу. Болд “Богд” хэмээх нэртэй банк байгуулжээ

Хамаг хөрөнгөө Баясгаланд алдсан Лу. Болд “Богд” хэмээх нэртэй банк байгуулжээ

“Бодь” хэмээх бүхэл бүтэн вант улсыг босгож, “Голомт” банкнаас жилдээ хэдэн арван тэрбумын цэвэр ашиг олж, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бодь”-ийн боссуудын хооронд үл ойлголцол бий болж, нэг ёсондоо асар том хөрөнгө мөнгөний маргаан дэгдсэн. Гэвч улс төрд ойр явж, хувийн бизнестээ огтхон ч анхаарал хандуулалгүй явсаар ирсэн Лу.Болд энэ маргаанд ялагдаж Голомт банкаа хамгийн итгэж байсан хүндээ алдаж байлаа.  Үүнийг ч Голомтын шинэ эзнээр тодроод байгаа Баясгалан хүлээн зөвшөөрч  “Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон. 

Би одоо “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Манай компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн” хэмээн ам бардам хэлж байсан. Гэвч тэдний хооронд маргаан бас л дууссангүй. Лу.Болд Голомтынхоо бүх хувьцааг өгч, Бодь даатгалаа өөртөө авсан ч  Монголын зах зээл дээр 20 гаруй жил ажилласан Бодь гэдэг нэрийг хэн нь авах бэ гэдэг их маргаан өрнөж эхэлжээ. Гэвч Лу.Болд   “Бодь” хэмээх нэрээ хэн нь эзэмших тухай асуудлаар үргэлжлэн шүүхдээд бас л ялагдал хүлээжээ. 

Гэвч Монголын тэргүүн баячуудын нэг Лу.Болд гараа хумхин зүгээр суухыг хүсэхгүй байна. Тэрээр саяхан Богд нэртэй шинэ банк байгуулжээ.  Шинээр байгуулагдсан Богд банкны хөрөнгө оруулагч нь УИХ-ын гишүүн Лу.Болд, түүний ах Л.Болдхуяг нарын эзэмшилдз байгаа “Бодь капитал” ХХК. Одоогийн байдлаар “Богд” банк 36 тэрбумын хөрөнгө бүрдүүлээд байгаа бөгөөд 16,8 тэрбум нь өөрийн хөрөнгө гэнэ. Шинээр байгуулагдсан Богд банкны ТУЗ-ийн даргаар Л.Болдхуяг, гүйцэтгэх захирлаар Хөрөнгийн биржийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Саруул нар ажиллаж байна.
С.Энхболд: Эмч, сувилагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ
С.Энхболд: Эмч, сувилагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.