Л.Энхболд эрх мэдлийн төлөө Д.Хаянхярвааг “өшиглөсөн үү“?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Л.Энхболд эрх мэдлийн төлөө Д.Хаянхярвааг “өшиглөсөн үү“?

Л.Энхболд эрх мэдлийн төлөө Д.Хаянхярвааг “өшиглөсөн үү“?


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс сарын өмнө "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт яллагдагчаар татаж, албан өрөөнд нэгжлэг хийж, нийтдээ 60 гаруй сая төгрөгийг хураан авсан юм. Мөн түүнийг 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан билээ. Хэдийгээр Д.Хаянхирваагийн хувьд албан өрөөнөөсөө гарсан их хэмжээний мөнгийг "байгууллагын мөнгө" гэж байсан ч мэдүүлгээсээ буцаж, буруугаа хүлээн зөвшөөрсөн бололтой. Иймд хэргээ хялбаршуулах зарчмаар шийдүүлэх хүсэлтэй байгаагаа ч уламжилсан гэнэ. Нэгэнт ийнхүү хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир тэрээр албан тушаалдаа эргэж очихгүй гэсэн яриа МАН-ын гишүүдийн дунд яригдаж байна.

Харин энэ боломжийг ашиглан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирал, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ерөнхий захирлын суудал руу зүтгэж эхэлжээ. Гэхдээ тэрээр нэр цэвэр хүн биш. Өнгөрсөн парламентад сууж байхдаа ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгийг авч, хувийнхаа ББСБ-аар угааж байсан хэрэгт холбогдож байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. Гэвч хууль шүүхийн байгууллагаар энэ асуудал нь шийдэгдээгүй байхад тэрээр намынхаа нэрээр дараагийн албан тушаалдаа ийнхүү очсон юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Л.Энхболд нь ерөнхий захирлын суудалд санаархаж, Д.Хаянхирвааг "өшиглөсөн" байх магадлалтай гэнэ. Учир нь, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн албан тушаалтнууд аливаа ажлыг хийхдээ бэлэн мөнгөөр авлига авдаг нь цөөнгүй аж. Д.Хаянхирвааг авлига аваад албан өрөөндөө сууж байхад хэн нэгэн АТГ-т мэдээлсэн гэх яриа тус компанид өвсөнд ассан түймэр мэт хэд хоног дэгдэж, хэдэн өдөр бие биеэ хардаж суусан байна.

Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа
Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.