Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ

Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ

"No War" хөдөлгөөний идэвхтэн, "Элийрэгч" нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан Ц.Уянгад Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас хэрэг үүсгэжээ.

Тодруулбал түүнд Эрүүгийн хуулийн 19-р бүлэг, Үндэсний Аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн 19-р бүлэг нь Эх орноосоо урвах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, төрийн албан тушаалтны амь биед халдах, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, Зэвсэгт үймээн дэгдээх, Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, хорлон сүйтгэх, Экстремист үйл ажиллагаа явуулах, Үндэсний эв нэгдлийг бусниулах, Төрийн нууцыг хууль бусаар олж авах, тагнуул хийх, Төрийн нууцыг задруулах, Төрийн нууцыг үрэгдүүлэх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэх мэт зүйлтэй юм байна. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Ц.Уянгыг эдгээрийн аль нэгийг үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэсэн бололтой.

Д.Дандар

Цагаан зээрт сансрын дохиололтой хүзүүвч суулгаж байна
Цагаан зээрт сансрын дохиололтой хүзүүвч суулгаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.