Гараа ганцхан минутын дотор зөөллөх ховор зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Гараа ганцхан минутын дотор зөөллөх ховор зөвлөгөө

Гараа ганцхан минутын дотор зөөллөх ховор зөвлөгөө

Хаврын хуурай улиралд хэрхэн 1 минутын дотор л зөөлөн булбарай гартай болох вэ. Хэдийгээр хуурай, эрс тэс уур амьсгалтай хавар цагт ч гэсэн богино хугацаанд бүр тодруулбал ганцхан минутын дотор гараа зөөлхөн булбарай болгох шалгагдсан арга байдаг гэдгийг та мэдэх үү.

Хэрэв мэдэхгүй бол сахар, оливийн тос хоёроор гоо сайхандаа анхаарал тавьж, гараа зөөллөх ховор зөвлөгөөг хүргэе.

Элсэн чихэр ба оливын тосны хольц

Орц: 1-2 хоолны халбага элсэн чихэр,  1-2 хоолны халбага оливын тос бэлтгэ.

Заавар: Элсэн чихэрээ эхлээд дараа нь оливын тосоо гар дээрээ хий. Дараа нь элсэн чихэр, оливын тосоо гараараа сайтар холь. Тэгээд гараа бүхэлд нь уг хольцоороо сайтар үр. Үрэхдээ тойрог маягаар үрэх нь гарын үхэжсэн арьсыг цэвэрлэж өгөх болно. Зөвхөн гар ч биш бугуй, шуу, тохойгоо ч үрж зөөлрүүлж болно.

Эцэст нь усаар сайтар зайлаад, зориулалтын тос түрхээрэй. 

 Спортын холбоодтой хамтарч ажиллана
Спортын холбоодтой хамтарч ажиллана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.