“Ажилчдын нэгдсэн төв” үүдээ нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
“Ажилчдын нэгдсэн төв” үүдээ нээлээ

“Ажилчдын нэгдсэн төв” үүдээ нээлээ

Саяхан хэсэг залуучуудын үүсгэл санаачлагаар “Ажилчдын нэгдсэн төв” Төрийн бус байгууллага үүдээ нээлээ. Хөдөлмөрийн зах зээл дэх ажил олгогч эзэд болон ажил хайгчдын хоорондын харилцаа холбоог сайжруулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд хяналт тавих, хөдөлмөрийн  мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нь энэ байгууллагын үндсэн зорилго ажээ. Зарим талаараа хөдөлмөрийн биржүүдтэй төсөөтэй мэт боловч бас өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжийг агуулсан иргэний байгууллага юм  байна. Тус байгууллагынхан иргэд, ялангуяа залуучуудын хамгийн ойрын итгэлтэй түнш байхад үйл ажиллагаагаа чиглүүлж буй аж. Энэ утгаараа хөдөлмөрийн биржүүдтэй байнгын уялдаа холбоотой ажиллана. Иймээс хөдөлмөр эрхлэлт улам өсөн нэмэгдэнэ гэж тооцсон байна.

“Ажилчдын нэгдсэн төв” Төрийн бус байгууллага нь Чингэлтэй дүүрэг, “Peace tower”-ийн байр 11 дүгээр давхар, 1103 тоотод байрладаг  бөгөөд өдөр бүр ажлын цагаар иргэдийг бүртгэж  байгаа ажээ. Та энэ байгууллагад бүртгүүлснээр цаашид найдвартай ажлын байраар хангагдаж, хөдөлмөрийн эрх зүйн дэмжлэг туслалцаа авах боломжтой юм байна.

Холбогдох утас: 88063366

Б.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

МУГЖ Г.Ариунбаатар “Маринский” театрын гоцлол дуучин боллоо
МУГЖ Г.Ариунбаатар “Маринский” театрын гоцлол дуучин боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.