Засмалтай болоод шал дордсон замыг малчид биеэрээ хаан тэмцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 4 секунд
Засмалтай болоод шал дордсон замыг малчид биеэрээ хаан тэмцэж байна

Засмалтай болоод шал дордсон замыг малчид биеэрээ хаан тэмцэж байна

Өмнөговь аймгийн нүүрсний зам дагуу нутаглах малчдын  тэвчээр барагдаж жагсаал цуглаан хийж, зам хаах арга хэмжээ авахад хүргэжээ. Өнгөрсөн долоо хоногоос Цогтцэций сумын Сийрст багийн малчид Гашуунсухайтын боомт руу нүүрс тээвэрлэх машинуудын шороон замыг боож эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Учир нь тус багийн 30 гаруй өрх нүүрс тээвэрлэх  хүнд даацын машины балагаар амьдрах нутаггүй, 13000 мал нь хамар хатгах өвсгүй өлөж үхэх дээрээ тулаад байгаа аж.  Тавантолгойгоос Гашуунсухайт руу өдөр бүр 120-180 тонны даацтай 300-500 машин шороон замаар нүүрс тээвэрлэн, газрын хөрс талхалж, тоос босгож байна. Олон жил ийм байал үргэлжилж байгаа гэдгийг нутгийн малчид хэлж байна. Удаа дараагийн эсэргүүцэл, шаардлагаар нүүрсийг засмал замаар тээвэрлэхээр болсон ч төрөөс нэг ч км зам тавиагүй. Храин нүүрё олборлож байгаа “Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл хатуу хучилттай зам тавьсан юм. Энэ 245 км замыг “Эрдэнэс МГЛ” компани (Засгийн газар) 2013 онд 118 сая ам.доллараар худалдан авсан. Гэхдээ замын төлбөрийн 100 саяыг шилжүүлж 18 саяыг нь замын хураамжаар төлөхөөр тохиролцосон гэж байгаа. Тиймээс “Энержи ресурс” уг замаар нүүрс тээвэрлэсэн машин тутмаас 75 центийн хураамж төлж, үлдсэн 50 центийг “Эрдэнэс МГЛ”-ээс авах төлбөртөө суутгадаг гэнэ. Гэтэл бусад компани үүнийг ойлголгүй “Шударга бус, өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байна. Бас 1.25 ам.доллар өндөр байна гэж үзэх болж. Энэ мэт ойлголцолоос үүдэн нүүрс тээврлэх жолооч нар шороон замаар явахад хүрчээ. Мөн орон нутгийн өмчит Тавантолгой компани ч шороон замаар нүүрсээ тээвэрлэж байна.

Хэдий засмал зам тавьсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан нүүрсний машинууд өмнөх шигээ шороон замаар тээврлэлтээ хийж говийн хөрсийг гэмтээсээр. Энэ байдал хэдий удаан үргэлжлэхийг нутгимйн малчид Шадар сайд У.Хүрэлсүхийг тус аймагт ажиллах үеэр асууж анхаарлдаа авахыг сануулж байв.

Малчдын хэлж буйгаар засмал зам тавьсан биш бүр дордсон гэнэ. Нэгэнт засмал замаар явж чадахгүй болохоор нүүрсний хүнд даацын машинууд урдуур хойгуур нь давхилдаж олон салаа зам гаргаж хөрсийг ихээр гэмтээх болсон. Хөрсний гэмтэл, тоосжилт өмнөхөөсөө нэмэгдэж байгаа нь малчдад сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ч учирлаж байсан.

З.Баянсэлэнгэ “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцов
З.Баянсэлэнгэ “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.