Дулааны худгаас дахин цогцос олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Дулааны худгаас дахин цогцос олджээ

Дулааны худгаас дахин цогцос олджээ

   онцгой Өнгөрсөн хоногуудад ирсэн гал түймрийн дуудлагын талаар онцолж байна. Гал түймрийн аюулаас болж бяцхан хүүхдүүд эндэж, тахир дутуу болох тохиолдол буурахгүй байгааг иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Ингээд өнгөрсөн өдрүүдэд НОБГ-т ямар дуудлагууд зонхилон ирсэн бэ?

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын 22, 23 дугаар байруудын дунд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг  унтраасан.

Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82Б байрны 1 дүгээр орцонд айлын хаалга онгойхгүй, дотор нь бага насны хүүхэд байгаа, хаалга онгойлгож өгнө үү гэсэн өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг очиж  хаалгыг онгойлгож өгсөн.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын Норжин худалдааны төвийн хойно дулааны шугамны худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход  тус худагт овог нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж цагдаад  хүлээлгэж өгсөн.

Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 1, жижүүрийн байр 1, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой 1, хог шатсан 2 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай ажилласан байна.
 
Эх сурвалж: Zaluu.com
СОНГУУЛИЙН 2087 ХЭСГИЙН ХОРООНД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТУРШИВ
СОНГУУЛИЙН 2087 ХЭСГИЙН ХОРООНД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТУРШИВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.