Хөгжлийн банкны “дампуурал”-д хэн хариуцлага үүрэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 13 секунд
  Хөгжлийн банкны “дампуурал”-д  хэн хариуцлага үүрэх вэ

Хөгжлийн банкны “дампуурал”-д хэн хариуцлага үүрэх вэ

Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр тулж ирээд байна. Үндсэндээ дампуурлаа зарлахад бэлэн болчихлоо гээд шууд хэлчихэд  болохгүй юм  алга. Төр засгийн эрх баригчид Хөжлийн банкыг анх байгуулахдаа улс орны хөгжилд нэмэр болохуйц томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэж байлаа. Угаасаа тус банкны гол  зорилго ийм байсан юм. Том төслүүд гэдгийг өдгөө М.Энхсайхан сайд ам нээх тоолондоо “Мега” төсөл гээд байгаа. Гэвч тэдгээр мега төслүүдэд өгөх санхүүжилт өнөөдөр “нохойн шогорхой” болчихоод  байна. Уг нь энэ банкаар дамжуулан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Смурай” бондын 30 тэрбум иений санхүүжилт, Хятадаас найман хувийн хүүтэй авсан 162 сая ам.долларын зээлийн хөрөнгө оруулалтаар  мега төслүүдээ дэмжих учиртай байв.  Харамсалтай  нь овойж оцойтол бүтээсэн зүйл ховор, үр дүн тодорхой  бус, зарим зээлүүд хэний  халаас руу орчихов гэдэг хардлагаас өөр юмгүй шахуу болоод байна.

Саяхан дүнгээ  нэгтгэсэн аудитын шалгалтаар Хөгжлийн банк алдагдалтай гарчээ. Гаднаас орж ирсэн дээрх бонд, зээлийн мөнгийг Хөгжлийн банкнаас шүүрэн шанага шиг гоожуулж орхиж. Баахан газруудад ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр мөнгө цацаад л байж.  

Хөгжлийн банкны зээлийг  эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд зориулах байтал  Хөрөнгийн бирж мэтийн  хоёр, гуравдугаар цуврааныханд өгч, тэд нар нь өөрсдөө хэдэн саяар зээл болгож аваад найрласан сурагтай. Хөрөнгийн биржид  нэг сая гаруй ам.долларын  зээл олгосны үр ашгийг хэн ч тооцсонгүй. Тэр байтугай Хөгжлийн банкны ажилтнууд нь өөрсдөө банкнаасаа хөнгөлөлттэй нөхцлөөр нийтдээ нэг тэрбум орчим төгрөгийн зээл авчээ.  

Сүүлийн өдрүүдэд цахим хуудсуудад тавигдаад байгаа тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын Санкт-Петербургт зорчихдоо хоногийн 2150 ам.долларын зочид буудалд байрлаж байсан, 6 сая төгрөгийн цалинтай, дээр нь улирал бүр 6 саяын урамшуулал авдаг зэрэг  нь  бусад томоохон  луйврын мөнгөний дэргэд  бол юу ч биш бололтой.  Банкны орон тоог нэг дахин нэмэгдүүлж, арилжааны банкуудаар дамжуулан зээл авч тансагласан, шинэ төмөр зам, авто зам  барих төслүүдийн санхүүжилтийг тооцоо судалгаа муутай олгосон гэх мэт олон ноцтой баримтуудын мөрөөр бүрэн гүйцэд шалгалт хийгээгүй байгаа ажээ. Тэндээс маш их зөрчил гарч ирнэ гэдгийг харин  эх сурвалжууд  урьдчилж тандаад байгаа аж.  Ийнхүү дампуурал зарлахдаа тулсан Хөгжлийн банкны төлөө хэн хариуцлага үүрэх вэ.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Зурамны махыг 20-30 мянгаар борлуулдаг болжээ
Зурамны махыг 20-30 мянгаар борлуулдаг болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.