Өрөнд баригдсан “Эрдэнэс-Таван толгой”-н 4.7 тэрбум төгрөгийг хэн зувчуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Өрөнд баригдсан “Эрдэнэс-Таван толгой”-н 4.7 тэрбум төгрөгийг хэн зувчуулав

Өрөнд баригдсан “Эрдэнэс-Таван толгой”-н 4.7 тэрбум төгрөгийг хэн зувчуулав

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Эрдэнэс Таван толгойн асуудлыг хэлэлцлээ. Тэнд Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг дүнгээ танилцуулсан байна. Шалгалтын дүнгээр Эрдэнэс-Таван толгойд их хэмжээний өр хуримтлагдсан зэрэг олон зөрчил яригджээ. Таван толгойн ордын нүүрсийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, улсдаа их хэмжээний ашиг өгөх үүрэгтэй тус компанийн ТУЗ-ын дарга 6 сая, гишүүд нь 1.6 сая төгрөгийн цалинтай ч ажил нь урагш муутай хэмээр байгаа аж. Тэд зөвхөн 2014 оны эхний хасаг жилд  цалин урамшуулал, албан томилолт зэрэгт 25.8 сая төгрөг цацсан байв.  Өнөөх алдарт “Дэнзэнгүүд”-ийн будлиулсан “Говь Повер”-той байгуулсан гэрээг хүчингүй болгосон ч эд хөрөнгийг нь  Эрдэнэс Таван толгойд шилжүүлсэн баримтууд дотор  4.7 тэрбум төгрөг төлсөн эсэх нь тодорхой бус үлджээ. Энэ мөнгийг хэн зувчуулав гэдэг нь учир битүүлэг аж. Аудитын газрын мэдээллээр “Эрдэнэс Таван толгой” нь өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар нийтдээ 850 гаруй тэрбум төгрөгийн өр үүсгэсэн байна. Эдгээр өр хэрхэн төлөгдөх нь ч бүрхэг байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“Жиргээ-2015” твиттэрчдийн “Спорт өдөрлөг” болно
“Жиргээ-2015” твиттэрчдийн “Спорт өдөрлөг” болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.