Чингэлтэйчүүд М.Оюунчимэгийг бус Г.Уянгыг сонгоно хэмээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Чингэлтэйчүүд М.Оюунчимэгийг бус Г.Уянгыг сонгоно хэмээлээ

Чингэлтэйчүүд М.Оюунчимэгийг бус Г.Уянгыг сонгоно хэмээлээ

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэргийн асуудлаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр “Д.Гантулга гишүүн ямар нэг ажиллагаанд орсон байх вий, залуу хүний цаашдын хувь заяанд сөргөөр нөлөөлөх вий, хүчингийн хэрэг үйлдсэн баталгаа нотолгоог гаргаж өгөх хэрэгтэй. Нөгөө хүмүүс нь ямар билээ гэж бодохоор асуудал байгаа ш дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Үүнээсээ болоод чингэлтэйчүүд төдийгүй нийт бүсгүйчүүдийн дургүйг хүргээд авсан.

Өдгөө сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж тэрээр тойрогтоо уулзалт хийж яваа. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид бусдад доромжлуулсан бүсгүйчүүдийн талаар тун таагүй үг хэлсэнд ихэд эмзэглэж байгаагаа өвөр зуураа ярилцах болжээ. Үүгээр ч зогсохгүй “Түүний уулзалтад очиж яадаг юм. Эмэгтэй хүн, эх хүнээс гарамгүй үг хэлсэн хүн дээ, түүний оронд Г.Уянгыг сонгосон нь дээр” хэмээх болжээ.

Нөгөө талд М.Оюунчимэг гишүүн өнгөрөгч дөрвөн жилд Чингэлтэй дүүрэгт ямар нэгэн бүтээн байгуулалт болон иргэдийн амьдралд нөлөөлөхүйц юу ч хийсэнгүй. Тиймээс түүний сурталчилгааны материал дээр байгаа ажлуудыг харсан сонгогч олон “Энэ бол угаасаа Засгийн газраас манай дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажил болохоос М.Оюунчимэгт ямар ч хамаагүй” хэмээж байна.

Ямартай ч Чингэлтэйчүүд бүсгүйчүүддээ хандсан гэж болохуйц хатуу байр суурь илэрхийлсэн М.Оюунчимэгийг бус  Г.Уянгыг сонгоно гэдгээ ямар ч эргэлзээгүйгээр дурдаж байна. Эрхэм хоёр бүсгүй бол хоёулаа сэтгүүлч хэдий ч Г.Уянга нь яах аргагүй арван хэдэн жилийн өмнөөс “Амлалт нэхэх ард түмний холбоо”-г тэргүүлж, байнга олон нийтийн талд баттай зогсож чадсан хүн. Тодотговол, Г.Уянга ард түмний дундаас эгэл амьдрал дундаас боссон. Харин М.Оюунчимэгийн хувьд бол гэнэт л хэн нэгэн даргын халааснаас гэмээр гарч ирээд УИХ-ын гишүүн болчихсон гээд тэнгэр газар шиг ялгаа бий. 

Түмэн.мн

Мафийн толгойлогч 20 жилийн дараа баривчлагдлаа
Мафийн толгойлогч 20 жилийн дараа баривчлагдлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.