Оросын хилээр гарахыг түр хориглов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Оросын хилээр гарахыг түр хориглов

Оросын хилээр гарахыг түр хориглов

Ой хээрийн түймрээс үүдэж Дорнод болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 80 гаруй хувь нь шатаж, олон айл мал хөрөнгөөрөө хохироод байна. Хэдий Улсын нөөцийн сангаас орон гэрээ галд шатаасан хохирогчдод гэр олгож, хандив туслалцаа үзүүлэхээр болсон ч байгалийн давагдашгүй гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгийг тод харуулаад байна. Одоогийн байдлаар ч галыг бүрэн унтрааж цурманд оруулж чадахгүй байгаа юм. 

Тэгвэл Оросын хилийн...тоот баганаар түймэр орж ирлээ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд энэ талаар албаны эх сурвалж “Он гарсаар Монгол Улсын хилийг давж ОХУ-аас гурван удаагийн түймэр орж ирсэн. Тухайн түймрүүдийг ОХУ-тай хил залгаа Дорнод аймгийн ОБГ-ын алба хаагчид ажиллаж унтраасан. 

Одоогоор Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймгийн Дадал сумын зааг, ОХУ-тай хиллэдэг нутгаар бол хилийн … тоот баганаар түймэр орж ирсэн байдалтай байна.Энэ мэдээллийн дагуу Дорнод, Хэнтий аймгийн ОБГ-аас түймрийн голомтот бүсэд ажиллах алба хаагчдыг томилж, унтраалгах арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн бүс нутаг гэдэг өөрөө онцлогтой. Төв орон нутгаас алслагдмал зайтай, зам бартаа ихтэй, хүрэлцэн очиход нэлээдгүй цаг хугацаа шаарддаг учраас эхний ээлжинд сум, орон нутгаас алба хаагчдыг явуулж түймэр унтраалгах ажлыг явуулж байна” гэв. 

Тиймээс одоогоор түймэртэй байгаа хилээр манай улсын иргэдийг гарахыг түр хориглосон байгаа ажээ
. Эх сурвалж www.wikimon.mn

 

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.