Нийслэлд хамгийн олон буюу 5,500 орчим иргэн QR код уншуулан зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Нийслэлд хамгийн олон буюу 5,500 орчим иргэн QR код уншуулан зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлжээ

Нийслэлд хамгийн олон буюу 5,500 орчим иргэн QR код уншуулан зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлжээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдэлийн зэрэглэл тогтоож, тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нээсэн. Ингэснээр Улаанбаатар хотод 20,894 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Үүнтэй холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн судалгааг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас ирүүлжээ.

Тус газраас нэвтрүүлсэн иргэний зорчилт хөдөлгөөний бүртгэлийн системд 2020 оны арванхоёрдугаар 16-ны өдөр хамгийн олон бүртгэл буюу 5,500 орчим иргэний бүртгэл хийгдсэн байна.

Иргэн та зорчих хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.

Хандгайтад сагсан бөмбөгийн ордон баригдаж байна
Хандгайтад сагсан бөмбөгийн ордон баригдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.