Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлээд удахгүй суллагдах гэж буй Г.Сарангэрэл УИХ-ын О.Баасанхүүг нэр төр, алдар хүнд гутаалсан хэмээн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Гэвч шүүхээс О.Баасанхүүг өөрийн амьдардаг хаяг дээрээ байхгүй тул “олохгүй байна” гэдэг үндэслэлээр Г.Сарангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. О.Баасангийн хаягийг нэхэмжлэгч тал шүүхэд анх гаргаж өгөхдөө Хорооны Засаг даргынх нь бичиж өгсөн хаягийн тодорхойлолтын дагуу бичсэн боловч уг хаяг дээрээ амьдардаггүй байсан бололтой. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүгийн хаягийн тодорхойлолт буруу байжээ. О.Баасанхүү нь ч “Би наадах хаяг дээр чинь амьдардаггүй. Зөв хаягаар нэхэмжлэлээ бичүүл” гээд шүүгчийн туслахыг загнасан гэдэг. Мөн О.Баасанхүү шүүх дээр очихоос татгалзсан байжээ. Тиймээс “УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжинтэй унтаж хэвтсэн, хар тамхичин...” гэх мэтээр олон нийтэд зарлуулсандаа гомдол гаргаж, О.Баасанхүүгээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн гэх Г.Сарангэрэл нь нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийн тулд шүүхэд дахиж гомдол хүсэлт гаргахдаа “О.Баасанхүүгийн хаягийг шүүхийн журмаар үнэн зөв гаргуулж, хэрвээ шаардлагатай бол түүнийг эрэн сурвалжилж олох”-ыг хүсчээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn