Энэ долоо хоногийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 49 секунд
Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

 

Хонь: Бүтээлч долоо хоног. Та богино хугацаанд олон ажлыг амжуулч чадна. Ажил, бизнес амжилттай, сэтгэл санаа өөдрөг байна. Хөндлөнгийн хэн нэгэн хосуудын харилцаанд үл ойлголцол үүсгэж мэднэ. Ажлын ачааллаа зөв хуваарилахгүй бол стресс, ядаргаанд амархан өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаараарай. Хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

 

Үхэр: Долоо хоногийн эхэн үед танд зугаатай үйл явдлууд тохионо. Хайр сэтгэлийн харилцаанд ахиц гарна. Нөлөө бүхий нэр хүндтэй хүнтэй танилцаж магад. Гэр бүлийн харьцаанд тааламжтай уур амьсгал зонхилно. Хорт зуршил, буруу хооллолтоос үүдэн өвчинд нэрвэгдэж болзошгүй. Зарим үхрийнхэн санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна.

 

Ихэр: Тань амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаагаас тайвширч, ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэнэ. Бизнест аз турших хэрэггүй. Энэ өдрүүдэд та цагийг аль болох хайртай хүн, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг эрхэмлээрэй. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх бололцоог алдахгүй байхыг хичээгтүн. Өөртөө арчаатай ихрийнхэн өвчин эмгэгээс ангид байж чадна.

 

Мэлхий: Урам зориг, хүсэл тэмүүлэлтэй долоо хоног. Төлөвлөсөн ажлаа хурдан хугацаанд гүйцэтгэснээр хамт олны дунд нэр хүнд тань өснө. Хичээнгүй зүтгэлийнхээ үр шимийг хүртэхэд санаа зовох хэрэггүй. Ямар нэг гайхалтай бэлэг авах болно. Спортоор хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Зугаа цэнгэл хөөцөлдөж, мөнгө үрэх хэрэггүй. Гэр бүлийн харилцаа хэвийн байх болно.

 

Арслан: Ажил, бизнес удаашралтай байгаагаас сэтгэл дундуур байх бололтой. Хоол хүнснийхээ чанар хооллох дэглэмдээ анхаарал тавиарай. Сайтар бодож тунгаалгүй гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.  Худалдаа наймаа хийх гэж байгаа бол ирэх долоо хоног хүртэл хойшлуулах хэрэгтэй. Романтик харилцаанд тааламжтай. Ганц бие арслангийнхан сэтгэл хөдөлгөсөн болзооны урилга хүлээж авах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна.

 

Охин: Бичиг цаасны ажлаа цэгцлэх, дэг журам тогтооход анхаарал хандуулах бололтой. Ойрын өдрүүдэд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бага байна. Боловсролоо дээшлүүлэх, эрдмийн ажил гүйцэтгэхэд тааламжтай. Урлагийн хүмүүст хамтран ажиллах санал ирнэ. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай байна. Ганц бие охиныхон хайр дурлалаа олоход хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

 

Жинлүүр: Ажил хэрэгч жинлүүрийнхэн түншүүдтэйгээ зөрчилдөж, үл ойлголцсоноос алдагдал хүлээх бололтой. Санхүүгийн байдал төсөөлснөөс муу байх болно. Албан тушаал ахихад ч саад учирч магадгүй. Сэтгэл санаагаар унахгүй байхад гэр бүл, ханийн тань дэмжлэг их хэрэг болно.  Ирэх гуравдугаар сард алдсан бүхнээ олж авахын тулд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

 

Хилэнц: Хэвийн, уйтгартай долоо хоног байх бололтой. Амьдралаа зугаатай болгох гэсэн хичээл зүтгэл чинь талаар өнгөрнө. Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж, дотно яриа өрнүүлэх хэрэгтэй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл төлөвлөсний дагуу явагдана. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Бүх юм хэвийн байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

 

Нум: Ажил төрлийн хувьд амжилттай долоо хоног байх болно. Санаа зовох зүйлгүй, амар амгаланг мэдэрнэ. Харин шинээр бизнес эхлүүлэх гэж буй нумынхан багагүй гүйж, олон хаалга татах хэрэгтэй болно. Шинэ түнштэй хамтрах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэгт тохиромжгүй үе. Хайр дурлалын харилцаанд нэн тааламжтай бөгөөд сэтгэлээ илчлэхэд сайн. Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, алдаа оноогоо шүүн ярилцах хэрэгтэй.

 

Матар: Бусдад илүү нээлттэй байж, бодож санаснаа чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Хүмүүс таныг юу гэж хүлээж авахаас бүү ай. Үүний оронд “би”-гээ нотлон харуулах хэрэгтэй. Ганц бие матрынхан заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Зугаа цэнгэл хөөцөлдөж явах цаг биш. Долоо хоногийн дундуур бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл байдал үүснэ. Гэхдээ санхүүгийн байдал тань тогтворгүй байгааг анхаараарай.

 

Хумх: Ажил хэрэгч хумхынхны хувьд ихээхэн ашигтай байх болно. Бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь хүндэтгэл хүлээнэ. Хүнд асуудалтай тулгарвал эргэн тойрныхон чинь танд туслахад бэлэн байгааг санаарай. Ажлын ачаалал нэмэгдэх хэдий ч санаа зовох хэрэггүй. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох бололтой. Хэн нэгэн таньд сэтгэлээ илчлэх бололтой.

 

Загас: Та төдийлөн анзаардаггүй, үл тоодог байсан зүйлүүдээсээ хүртэл амьдралын баяр баяслыг авч чадна. Хайртайгаа хардалтаас болж маргаан дэгдээх хэрэггүй. Энэ нь та хоёрын харилцаанд ан цав үүсгэж мэднэ.  Долоо хоногийн дундуур дээд албан тушаалын хүмүүст өөрийгөө батлан харуулах хэрэгтэй. Энэ нь албан тушаал ахихад том түлхэц болно. Эргэн тойрныхондоо эелдэг ханд. Стресс, ядаргаанаас сэргийлээрэй.

 

Мах идэж болох эсэх талаар эрдэмтэд ийнхүү өгүүлжээ
Мах идэж болох эсэх талаар эрдэмтэд ийнхүү өгүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.