Баянаа аварга хайртай охиноороо “тоглуулсан” намынхаа эсрэг ”сөрсөн базаа” хийх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 24 секунд
Баянаа аварга хайртай охиноороо “тоглуулсан” намынхаа эсрэг ”сөрсөн базаа” хийх үү

Баянаа аварга хайртай охиноороо “тоглуулсан” намынхаа эсрэг ”сөрсөн базаа” хийх үү

Одоогоос таван жилийн өмнө “Зууны манлай бөх,  Хөдөлмөрийн баатар, доктор профессор, Хорлоогийн Баянмөнх аварга “Би түүхийн багш мэргэжилтэй.  Анх 1972 онд Улаанбаатар хотын депутат болсон. Тэгээд сүүлд нь 1990 онд АИХ-ын депутат болоод, дараа нь УИХ-д нэр дэвшсэн. Манай нутгийнхан Ардчиллын хүн гээд надад санал өгөөгүй. Би АН-ынхаа төлөө л явдаг хүн. Намын гишүүн нь яах вэ, би шударга ёс, үнэний төлөө л явдаг. Сонгууль болохоор л намынхаа төлөө үхэн хатан явж өгнө шүү дээ” гэхчлэн сэтгүүлч Б.Ганчимэгтэй халуун яриа өрнүүлсэн байдаг. “Хоёр супер”-ын ярианаас ийн “тасчсан” нь цаанаа учиртай.

Өнөөх аварга маань олны нүднээс ч харамлаж явдаг хайртай охин Б.Сүрэнжавыгаа намдаа “өгчээ”. Үнэндээ “Баянаа аваргын охин” гэхээс өөрөөр намдаа ч, нийтэд ч танигдаагүй түүнийг яагаад дуучин С.Жавхлангаас илүү “АН-ынхантай хэл амаа ололцож” хошой гишүүн Ч.Хүрэлбаатартай учраа тааруулсныг улс төрийн тохироо гэхээс өөрөөр тайлбарлах шалтаг олдохгүй байсан билээ.

Харин саяхнаас Увс аймгийн 33 дугаар тойрогт нэр дэвших мандатыг АН-ын ҮЗХ-ноос аваад байсан Дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжавын нэрийг татсан талаар эх сурвалж мэдээлсэн. Харин түүний оронд "Оюуны Ундраа" группын захирал асан С.Отгонбаярыг нэр дэвшүүлж магадгүй сураг гараад байгаа юм. .

Сонгуулийн ерөнхий хороо энэ талаарх холбогдох шийдвэрийг олон нийтэд танилцуулсан.  Үүнд нийт есөн нэр дэвшигч багтсан байна билээ. СЕХ  тэдгээрээс “Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан. Бусад нь баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй байна” гэсэн тайлбарыг хийсэн. .

Харин УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг Япон руу айлчлалаар мордохтой зэрэгцэн ТТЭНН-аас нэр дэвшигч Б.Туяабадрахыг УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойргоос нэр дэвшихийг бүртгэхээс татгалзсан 58 дугаар тогтоолоо гаргасан байна.

Хэдийгээр охиноо хүртэл намаасаа хайрлахгүй байж мэдэх тийм үнэнч Баянаа аваргын хувьд ийнхүү охиных нь нэр төр, зураг хөрөгөөр нь хүртэл наадахыг зөвшөөрсөн гэж үү. Тэр тусмаа Х.Баянмөнх аварга шиг зурагтаас салдаггүй, мэдээлэлд ойр, мэдрэмж сайтай хүн улс төрд “цоо шинэ” гэгдэх нь ойлгомжтой охиныг нь МАН-аас хоёронтоо нэр дэвшигчтэй өрсөлдүүлээд тавихыг “ямар гээчийн ам угтуул болох”-ыг гадарлаж л байсан байж таарна. Тэгээд ч охин нь “улс төрд шинэ” байлаа гэхэд “Зууны манлай” аварга маань Увс нутгийнхаа сонгогчдынхоор ороод л гарахад хэдэн хувийн санал авах вэ гэдэг багцаа тоо байсан нь ойлгомжтой. “Ядаж миний гэр бүлийнхний намайг дэмжиж өгсөн санал хаачив” гэдэг бодит анекдот шиг санал нь алга болчихдоггүй л юм бол нэгэнт нэр дэвшсэн нэр төрөө бодоод ийм амархан нэрээ татчихмааргүй юм.

Х.Баянмөнх аваргын хүү болон хүргэний тухайд бол “Нэр дэвших гэж байна” гэсэн мэдээлэл байсгээд гардаг, үүнд цочирдохоо больсон биз. Харин эмэгтэй хүнийг, хайртай охиныг нь улс төрийн бохир тоглоомдоо оролцуулсныг нь эрхэм аварга тэвчинэ гэж үү. Тэр улс төрд “нэр татсан”, “татуулсан” хоёрыг ёстой л бөхөөр бол “үнэн унах, худал унах”-ыг ялгах мэдрэмж шигээ сайн мэдэж буй. Тэгээд ч заавал Баянаа аваргын охидоор АН тоглох ёстой байсан бол Б.Баясгалан нь илүү олны танил, тэгээд ч шулуун шударга нэгэн. Тэрбээр нэгэнтээ наадмын сурвалжлага хийж яваад “Баясгалан эгч ээ, унасан ч давсан ч таны нөхрөөс ярилцлага авмаар байна, та туслаарай” гээд хэлчихсэн чинь “Эгч нь аваргын эхнэр шиг амлачихъя, тэгээрэй би тусална” гэж билээ. Үнэндээ тэр лут бүсгүйд тэгтлээ ч тусалчихна гэж итгээгүй л дээ. Гэтэл үзүүр, түрүү гарах гээд байдаг. Аварга алдарт улаан хүрэн дээлтэйгээ вандан сандал дээрээ унтаад л байв. Гэргий Баясгалан нь “Ингэдэг юм, ингэх ёстой” л гэж байна. Барилдах боллоо. Тэр жил А.Сүхбат аварга Даян аварга цол хүртэж би ч хүссэн ярилцлагаа, тэр байтугай Баясгалан эгчээс өөрөөс нь хүртэл авлаа даа. Зориг гаргаад “Та ядаж наадмын өдөр гоёчихож болдоггүй юм уу” гэтэл “Надад алтан дээл өмсөх ч боломж бийг мэдэж байгаа биз дээ. Би гоёх амархаан. Гол нь би хүсэх л хэрэгтэй” гэсэн билээ. Содон хариулт шүү. Ингэж дархан аваргын охин, тухайн үед даян аварга болсон бөхийн гэргий “За гэвэл ёогүй” байдгийг үзэж билээ.

Сүүлийн өдрүүдэд “УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг өөрөө хүртэл тойргоо солих нь”, “Өвөрхангайд жинтэй санал авч мэдэхээр байгаа “Үйлдвэржүүлэлт” хочтой болтлоо дөрвөн жил зүтгэсэн Ч.Даваабаярыг нэрийг нь татууллаа”, “Женко Х.Баттулгатай тохиролцож, өөрийн шилжин өрсөлдөх гэж буй Өвөрхангайн тойрогтоо хүчтэй өрсөлдөгч Лүндээжанцангийнхаа амьдааг нэр дэвшүүлүүлсэн гэнэ” гэхчлэн хууль бус  үйлдлүүдийнх нь талаар нэлээд мэдээлэл цацагдах боллоо. Цуурхал болов уу гэтэл түрүүчээсээ батлагдаад эхэлж буй нь харамсалтай.

 Харин энэ удаад “Зууны манлай бөх”, Монгол түмний хайртай аваргын охиноор наадсаны хариуг хүртэх болоод байна. Хэчнээн “намаасаа харамладаггүй” гэдэг үгийг амнаасаа унагасан нь үнэн боловч ингэж наадуулна чинээ санаагүй болов уу. Үүний оронд их аварга өөрөө нэр дэвшиж явснаа нэрээ татсан нь дээр байлтай. Ямартай ч СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэх есөн хүний дийлэнх нь МАХН-ынх, мөн АН-ын 2, ТТЭНН, БНН-ын тус бүр нэг нэр дэвшигч байгааг харахад үүнийг улс төрийн тохироо бус, “сонгууль тоглоом биш” гэж хэлэх боломжгүй болоод ирлээ.

 Г.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com

 

"Мишээл" үгийг бүтээж шинэ жилийн бэлгээ аваарай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.