Шиньхуа группын Ерөнхийлөгч Лин Вэнь нэлээд ууртай нутаг буцав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Шиньхуа группын Ерөнхийлөгч Лин Вэнь нэлээд ууртай нутаг буцав

Шиньхуа группын Ерөнхийлөгч Лин Вэнь нэлээд ууртай нутаг буцав

Таван толгойн гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, хэлэлцүүлэхгүй гэсэн маргаан өрнөх үеэр хөрөнгө оруулагчаар  тодорсон  Хятадын Шиньхуа  группын Ерөнхийлөгч Лин Вэнь Монголд ирээд байжээ. Тэрбээр гурппынхээ дэд Ерөнхийлөгчийг дагуулж ирсэн байв. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагаас Таван толгойн гэрээнд гарын үсэг зурах ажиллагааг сурвалжлахаар ирээд байсан юм билээ. Гэвч уг гэрээ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй, тэр бүү хэл УИХ-ын дарга З.Энхболд нар нь “Энэ гэрээг заавал УИХ-аар оруулах ёстой. Эс тэгвэл гэрээнд гарын үсэг зурсан сайд нар хариуцлага хүлээнэ” гээд гэдийж орхисон. Үүний улмаас УИХ дахь АН бүлэг хуралдаж Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн юм. Иймээс Шиньхуа группын Ерөнхийлөгч Лин Вэнь нар нутаг буцсан байна. Тэр буцахынхаа өмнө манай сайд дарга нартай уулзаад “Гэрээ амжилттай болно хэмээн найдаж байна” гэж дипломат зангаар үг унагахдаа “Дараа би танайд ирэхгүй. Гэрээнд гарын үсэг зурах асуудлаар та нар Бээжинд очиж уулзах юм байгаа биз” гэсэн утгатай юм хэлээд авчээ. Тэр нэлээд ууртай буцав бололтой.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Николь Шерзингерийн тачаангуй зураг
Николь Шерзингерийн тачаангуй зураг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.