Х.Нямбаатар: “Авлига хороолол”-ыг нураах шүүхийн шийдвэрийг хүлээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Х.Нямбаатар: “Авлига хороолол”-ыг нураах шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Х.Нямбаатар: “Авлига хороолол”-ыг нураах шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргаж байв. Гэвч нийслэлийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг.

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ. Иймд тус барилгыг нураах асуудал гацсан юм. Үүнээс хойш процесс хэрхэн үргэлжилж, ямар шатанд очсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Шүүх дээр зогсчихсон байгаа. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна. “S Outles” барилгыг нураахаар болсон. Одоо ганцхан нураах ёстой барилга “Aqua garden” буюу "Авлига хороолол" үлдсэн” гэлээ.

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ
Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.