Будлианы эзэн Н.Нацагдорж ажлаа өгнө гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Будлианы эзэн Н.Нацагдорж ажлаа өгнө гэв

Будлианы эзэн Н.Нацагдорж ажлаа өгнө гэв

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь 16 дугаар байранд хацайлт үүссэн гэдэг дуулиант мэдээллийг тойрсон маргаан хэдэн өдрийн турш үргэлжлэв. Одоо ч дуусаагүй байна. Энэ байранд хазайлт үүсээгүй гэж зарим мэргэжилтнүүд дүгнэсэн бол зарим нь 4 см хазайлттай, гэхдээ хүмүүс амьдарч болно гэсэн утгатай юм яриад харайж яваа аж. Ер нь энэ мэт хариуцлагагүй зүйл мундахгүй их. Хотын хэмжээнд зөвшөөрөлгүй барилгууд баригдсаар байгаа. Эдгээртэй холбогдуулан хотын захирагч Э.Бат-Үүл удирдлагын шуурхай зөвлөлгөөн хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөхдөө, “одоо хэдэн барилга зөвшөөрөлгүй баригдаж байгааг яс тооцож ир” гэжээ. Үүнийг гол нь Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж хариуцах учиртай. Тиймээс ч “Яг одоо 39 барилга зөвшөөрөлгүй” гэсэн хариу өгсөн байна. Түүний хувьд  хотын өмнөх удирдлагуудын үед ч энэ албан тушаал дээр ажиллаж байжээ. Зарим иргэд түүнд “авлигын буг чөтгөр” гэсэн хоч зүүж, их л ам муутай болжээ. Мань эр нэлээд будлиан хутгаж явсан, утгасаар ч байгаа аж. Дээрх 16 дугаар байрны асуудал, хажууд нь  бариулсан хууль бус барилга зэргийг түүнээс салангид ойлгож болохгүй юм билээ. Иймээс тэр арга буюу буруугаа хүлээн “Би ажлаа өгье” гэсэн байна. Хоёр хоногийн өмнө Н.Нацагдорж хотын захирагчдаа энэ хүсэлтээ  өгчээ. Хэрхэхийг Э.Бат-Үүл шийдэж таарна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна
Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.