Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар цасаар шуурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар цасаар шуурна

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар цасаар шуурна

Улаанбаатар хотод өнөө шөнө болон маргааш цас орж, явган шууран, хүйтний эрч чангарна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөө шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Мөн өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Гэр хорооллын айл өрхүүд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зууханд түлшийг горимын дагуу хэрэглэн, галлагааг хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Түүнчлэн

  • Орон нутгийн замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг хангах
  • Баталгаат зам гүүрээр зорчиж, цасанд сууж, төөрч, осгохоос болгоомжлох
  • Зам даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул дулаан хувцаслаж, халтиргаа, гулгаанаас сэргийлж, хувийн бэлтгэлээ хангах
  • Цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Н.Учрал: Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас хуулийн нэр хүнд унаж байна
Н.Учрал: Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас хуулийн нэр хүнд унаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.