Нацу башё: Какүрюү Ичиножёод сургааль айлдсаны хэрэг гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Нацу башё: Какүрюү Ичиножёод сургааль айлдсаны хэрэг гарч байна

Нацу башё: Какүрюү Ичиножёод сургааль айлдсаны хэрэг гарч байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацу башёгийн гуравдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Манай бөхчүүдээс Сэйро Э.Өнөболд өнөөдөр Хиденоумид унасан бол Такайнова Точиношинд өвөдгө шороодов. Харин Тамаваши Тоёоношиматай барилдан хүнд байдлаас эхний даваагаа авсан байна. Тэрбээр дэвжээний захад мэдрэмжтэй байж өрсөлдөгчөөсөө сүүлд гадагш гишгэн эхний даваагаа авчээ.

Манай хүчит озеки Тэрүнофүжи өнөөдөр  сэкиваке Икиойтой барилдан уналаа. Өмнө нь тав барилдахдаа 4 унасан өрсөлдөгчөө тэрбээр аргалж чадсангүй. Эв таардаггүй өрсөлдөгч нь түүнийг сугадаж барьц аваад дэвжээнээс түрэн гаргав. Маргааш тэрбээр комүсүби Кайсейтай барилдах аж. Мөн Японы гурван озеки өнөөдөр бүгд давж энэ сард хүчтэй өрсөлдөөн үзүүлэх шинжтэй.

Өнөөдөр ёкозүна цолтой бөхчүүдээс Какүрюү эхлэн дэвжээнд гарч Такарафүжид зай өгөлгүйгээр өвдөг шороодуулав. Такарафүжи дэвжээний захад зайлах гэсэн боловч өөрөө эрчиндээ унасан юм. Тэгвэл 880 даваа авч дээд амжилт тогтоосон Хакүхо өнөөдөр Миёгорюүтай барилдан шахаж татан, хөмрөх мушгих хосолсон мэхээр ээлжит даваагаа авав. Хамгийн сүүлийн барилдааныг ёкозүна Харумафүжи нутгийн дүү Ичиножёотой хийн эхний унаагаа авлаа. Анх гарч ирсэн үе шигээ барилдахаар тэмүүлж буй Ичиножёо ах аваргынхаа эхний дайралтыг зогсоон гарыг нь уургалан авсан ба барьц сэлгэн хав барьцтай болсон юм. Хангалттай барьц авсан Ичиножёо жингээр илүүрхэж "Ах аваргынхаа ачийг хариулсан юм". Башёгоос өмнөх хамтарсан бэлтгэл дээр тэрбээр Какүрюү аваргагаас нэлээдгүй "юм" сурсанаа харуулж эхэллээ.

Маргааш Хакүхо Шодайтай, Какүрюү Ичиножёотой, Харумафүжитай Миёгорюүтай барилдана.

 

 

Дуучин А.Хишигдалай: Баян биш баяжих ирээдүйтэй хүнтэй гэрлээрэй
Дуучин А.Хишигдалай: Баян биш баяжих ирээдүйтэй хүнтэй гэрлээрэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.