М.Зоригтын сайн дүү Х.Мөнгөнцэцэгийн тансаглал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
М.Зоригтын сайн дүү Х.Мөнгөнцэцэгийн тансаглал

М.Зоригтын сайн дүү Х.Мөнгөнцэцэгийн тансаглал

Нийтийн дууны ертөнцөд ёстой гэрлийн хурдаар танигдсан залуу дуучин бол Х.Мөнгөнцэцэг. Говь-Алтайн гол шиг цэвэрхэн монголжуу төрхтэй энэ бүсгүйг анх гарч ирж байхад хөх хийлгэсэн, хамраа өндөрлүүлсэн гэлцэж байв. Удалгүй тэр нь хиймэл биш төрөлхийн болох нь олон талаараа нотлогдсон гэж байгаа.

"Улаан пальто" киноны дуугаар анх олонтой мэндчилсэнээс урьтаж тэрбээр нийтийн дууны ертөнцийн Юндэн гэгддэг МУГЖ С.Ганзоригтой хослон дуулж залуу хүний хувьд сулхан дуучин биш гэдгээ илэрхийлсэн байдаг.

25 дугаар суваг телевизийн "Дуэт Дуэль" шоуны ялагч болсон нь бас тод гялалзах нэг үзүүлэлт. Харин саяхнаас үе тэнгийнхэн болох дуучин Чулуунчимэг, Хандмаа нартай хамтарсан нь зохиолын дууны "Гурван охин" хамтлаг гэмээр нүдээ олсон шийдэл байв. Тэдний зүс ялдам, дууны стиль зохисон гэж жигтэйхэн. Нийтийн дууны отгон гүнж гэгддэг Х.Мөнгөнцэцэг саяхан Далай ламтай уулзах номыг нь дуулах ВИП аялалд яваад ирж. Үеийнхнээсээ хол "үсэрсэн" түүний бийлэгжүү байдлыг хөдөлмөрийн үр шим үү, шүтэн бишрэгчийн хаялага уу гэж үеийн охид нь ярилцах болж. Тэр тусмаа Зам тээврийн сайд М.Зоригтын фото дуранд өвөл, зунгүй өртөж, сайдтай хамт "томилолт"-оор явдаг тул тэр яалт ч үгүй "том" хүн бололтой.

Э.Эгдэрмаа

 

Цагааннуурын боомтыг гурав хоног хаана
Цагааннуурын боомтыг гурав хоног хаана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.