Л.Энх-Амгалангийн бие төлөөлөгч нэгэн иргэнийг ”ЗАНАЛХИЙЛЖЭЭ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 2 секунд
Л.Энх-Амгалангийн бие төлөөлөгч нэгэн иргэнийг ”ЗАНАЛХИЙЛЖЭЭ”

Л.Энх-Амгалангийн бие төлөөлөгч нэгэн иргэнийг ”ЗАНАЛХИЙЛЖЭЭ”

 Хөвсгөл аймгийн 39 дүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Царцааны нүүдэл”-ийг эхлүүлсэн гэх. 

Ингэхдээ Хөвсгөлийн ард түмний саналыг өөрийн хувийн компанийхаа ажилтнуудаар авах гэсэн санаархал хэмээн сошиал ертөнцөд цацагдаад удаагүй байна.

Гэтэл уг хэрэг нь намжиж амжаагүй байтал түүнтэй холдбоотой бас нэгэн асуудал үүссэн байна. Учир нь түүний сонгуулийн ерөнхий менежер У.Мэргэнбаяр гэгч хэн дуртайгаа загнан зандарч, ар гэрийхнийг нь заналхийлж яваа гэнэ. Тодруулбал: Улсын начин Амарын Батмөнх өөрийн цахим хуудсандаа “Миний бие анх бэлтгэл хийхээр Улаанбаатар хотод ирэхэд минь намайг цалинжуулж дэмжиж тусалсан одоо ч зааж зөвлөж явдаг Монгол буйдан компаны захирал Ч Ганбат ахдаа баярлаж явдаг юм.. Бид хувийн ажлаар мөрөнд явж байх үеэр Уих-ын 39-р тойрогт нэр дэвшигч Л Энх-Амгалангийн сонгуулийн ерөнхий менежер Мэргэнбаяр гэгч чи Л Энх-Амгалан ахын эсрэг ажиллаа чамд манай гишүүн 2 өрөө байр 20 сая төгрөг өгсөн, чи хүн чанаргүй залуу байна "хойч үед чинь муу юм болно" гэж миний гэр бүлд заналхийлсэнд их харамсаж байна. Би Л Энх-Амгалан гишүүнээс 2 өрөө байр 20 сая төгрөг аваагүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.. Бөхийн өлгий болсон нутгийнхаа хойч үе болж улсын цолонд хүрсэндээ баярлаж явдаг юм... Энэ мэт хүмүүсийн муухай ярианаас болж бидний тухай буруу ойлголттой болчих вий гэж болгоомжилж байна....

Ингэж худал хуурмаг зүйлийг зарлаж явааг би эсэргүүцэж байна...Аваагүй байж авсан гэж хэлэх ёсгүй биз дээ, өгөөгүй хэрнээ өгсөн гээд гүтгээд байгааг юу гэж ойлгох вэ???” гэжээ.  https://www.facebook.com/photo.php?fbid=829766727158420&set=a.172550879546678.39404.100003753006891&type=3&theater

Ийнхүү хүний нэр төрд бүдүүлгээр халдаж, өөрийн нэр дэвшигчдээ зарлан тунхаглаж яваа У.Мэргэн баяр гэгч чухам хэн бэ? Өмнөх 2012 оны сонгуулийн дараа Хөвсгөл аймагт нэр дэвшигч нь сонгогдоогүйн төлөө хэд хэдэн сэтгүүлчдийг зодон танхайрсан хэрэг гарч байсан. Тэгвэл энэ мэт дахин дор далдайсан нөхөд сонгогчдын эрхэнд халдахаас ч сийхгүй аж.

Ер нь бол нэр дэвшигч Л.Энх-Амгалан ажилчдаа тойрогтоо царцаа болгон нүүлгэж тэднийг уяаны нохойгоо сул тавьж мануулан дарангуйллаар төрд гарах гэж зүтгэж явна уу? Гэсэн хардлага өөрийн эрхгүй төрснийг нуух юун.

 

Эх сурвалж: www.FACT.MN

Ч.МӨНХБАТ

Үндсэн хуулийн өөрчлөлт 76/152 ба ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ
Үндсэн хуулийн өөрчлөлт 76/152 ба ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.