Э.Бат-Үүл: Хүүгээ оффшор компанитай байсныг мэдээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Э.Бат-Үүл: Хүүгээ оффшор компанитай байсныг мэдээгүй

Э.Бат-Үүл: Хүүгээ оффшор компанитай байсныг мэдээгүй

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг энэ сарын 10-нд нийтэд мэдээлсэн. Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм. Эдгээр хүмүүсийн дунд хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор данстай байсан нь олны анхаарлыг татаж багагүй дуулиан дэгдээгээд байгаа юм.

Хүүгийнх нь оффшор дахь дансных нь талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайдын даалгавраар“Сайдын цаг” уулзалтад оролцох үеэр нь тодруулахад “Энэ талаарх мэдээллийг уржигдар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Тэр үед л хүүгээ оффшор бүсэд данстай компанитай байсныг олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүү Б.Чулуудайтай утсаар ярьсан. Хүү маань “Хөрөнгө оруулалт хийхийн тулд 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ ямар нэгэн гүйлгээ хийгээгүй” гэж надад тайлбарласан. Хүү маань гурван хүүхэдтэй, бие даасан хүн бас бизнесмен. Би ажилд нь тэр бүр ороод байхыг хүсдэггүй. Би хүүдээ “Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” л гэж захиж хэлсэн. Ийм л юм болсон” гэлээ.

Д.ЖАРГАЛ

“Асуудал шийдэл - 2023” илтгэл, мэтгэлцээний тэмцээн
“Асуудал шийдэл - 2023” илтгэл, мэтгэлцээний тэмцээн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.