
Тиймээс төсөв хэмнэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээг яам, агентлагууд дэмжиж ажиллах шаардлагатай байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сануулав.
Түүнчлэн Сангийн яам “Патрол” маркийн автомашинаа “ХАА-н давхар даатгал” ХК-д балансаас балансад, ЗТЯ болон БОНХАЖЯ автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг зөрчил илэрч байгааг хэлээд цаашид ийм дутагдал гаргаж болохгүй гэдгийг яам, агентлагийн удирдлагуудад анхааруулсан байна.