“Маргааш төв замаар машин явуулахгүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
“Маргааш төв замаар машин явуулахгүй“

“Маргааш төв замаар машин явуулахгүй“

Маргааш буюу зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт автомашингүй өдөр. Энэ өдөр "Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлт болно.

Гүйлтийн үеэр Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй. Мөн дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

  1. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
  13. Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаахыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдэгдлээ.
С.Энхболд: Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад  анхаарч ажиллах болно
С.Энхболд: Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллах болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.