Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт ажиллалаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт ажиллалаа

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд үйл ажиллагаа, эрүү, хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар товчхон танилцуулж, тулгамдсан асуудал дээр санал солилцлоо.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар дээд газраас бодлогын шинжтэй хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангахад шаардлагатай техник хангамжийн асуудлуудыг шийдвэрлэн дэмжин ажиллахаа илэрхийлж, алба хаагчдаас гаргасан санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Малчин эрийн толгойг нь тасдан хогийн цэгт хаяжээ
Малчин эрийн толгойг нь тасдан хогийн цэгт хаяжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.