Манай иргэд Унгар улсаас тэтгэвэр авч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Манай иргэд Унгар улсаас тэтгэвэр авч эхэллээ

Манай иргэд Унгар улсаас тэтгэвэр авч эхэллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Ерөнхийлөгч Янош Адер гэргий Анита Херцегийн хамт манай улсад өнгөрсөн сарын дундуур албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү уулзалт олон талын ач холбогдолтой байсан бөгөөд тэр уулзалтаас хойш Унгар улс 2006 онд хаагаад байсан өөрийн орны элчин сайдын яамаа Улаанбаатар хотод дахин сэргээхээр болсон.

Айлчлалын үр дүнд 100 оюутныг Унгарын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болж, мөн Монгол Улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын хоорондын гэрээний дагуу Унгарт ажиллаж байсан монголчууд тус улсаас тэтгэвэр авдаг боллоо. Эхний удаад Монгол Улсын есөн иргэн тухайн улсад ажилласан жилдээ ногдох тэтгэврийг Унгар Улсын талаас тогтоолгон авч эхэлжээ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулахын тулд 2012 онд дөрөв, 2013 онд 55, 2014 онд 35, 2015 онд тав, нийт 99 иргэний эх орондоо болон Унгарт ажилласан хугацааны мэдээллийг харилцан солилцжээ. Үүний дүнд сар бүр 100.000 форинтын тэтгэврийг Унгараас дээрх иргэдийн банкны данс руу шилжүүлэх болжээ. Цаашдаа ч хамрагдах хүний тоо ба мөнгөн дүн нэмэгдэх юм байна.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Дарьтай торх руу галтай бамбар бүү ойртуул
Дарьтай торх руу галтай бамбар бүү ойртуул
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.