Залуус түймэрт өртсөн айл өрхүүдэд туслах аян өрнүүлэхээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Залуус түймэрт өртсөн айл өрхүүдэд туслах аян өрнүүлэхээр боллоо

Залуус түймэрт өртсөн айл өрхүүдэд туслах аян өрнүүлэхээр боллоо

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан түймэрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуй нь шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Иймд орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй ард иргэд, залуу малчдад туслах үйлсэд олон нийтийг уриалж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах хандивын аяныг Монголын Залуучуудын  Холбоо, Итгэлийн алтантүлхүүр сантай хамтран өрнүүлэхээр болжээ. Дээрх байгууллагууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд маргаашнаас үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. Энэхүү хандивын үйл ажиллагаа нь 2015.04.22-25 өдрүүдэд Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрдөг Чингисийн талбай, Ялалтын талбай,  Нарантуул ОУХТ, Улсын их дэлгүүр зэрэг томоохон үзвэр, үйлчилгээ, олон нийтийн талбайд үргэлжлэх юм байна. Тус аяны хүрээнд дуучин Ч.Алтантүлхүүр уран бүтээлээ хүргэж,  олон нийтийг уг хандивын аянд нэгдэхийг уриалах аж. Уг хандивын аяны хэвлэлийн бага хурал маргааш  МЗХ-ны төв байранд 11 цагт болох юм байна.

Эх сурвалж: www.times.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын эхээр бүрэн нээхээр төлөвлөжээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын эхээр бүрэн нээхээр төлөвлөжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.