Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор Б.ЦЭРЭН ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор Б.ЦЭРЭН ажиллана

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор Б.ЦЭРЭН ажиллана

Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан ажиллахаар болж байгаа бөгөөд түүний Нэгдүгээр орлогчоор Б.Цэрэн ажиллахаар боллоо.

Тэрбээр 2016-2020 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар амжилттай ажиллаж нийгэмд сенсаци үүсгэсэн  эерэг, нөлөөллийн Архигүй-Орчин аяныг дүүрэгтээ амжилттай зохион байгуулж улмаар энэ аян нь Улаанбаатар хотын хэмжээнд болж өргөжиж олон иргэдээс талархал хүлээсэн.  Түүний хийсэн бас нэгэн томоохон ажил нь Хан-Уул ЭКО дүүрэг зорилтын хүрээнд аятай тухтай орчинд амрах, гүйх, спортоор хичээллэх,  нялх хүүхдээ салхилуулах боломж бүхий 11 бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж аятай тухтай байх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бусад дүүргүүдээс ялгагдахуйц хийсэн.

Түүний товч намтартай танилцана уу.

БОЛОВСРОЛ

1981 Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль
Монгол Улсын Их Сургууль
Их Засаг Олон Улсын Их сургууль
Удирдлагын академи

БОЛОВСРОЛ ЗЭРЭГ
Бакалавр

АЖЛЫН ТУРШЛАГА

1992 - 1999 МХБ-ийн харьяа “Мэргэн санаа” брокер, диллерийн компанид туслах ажилтан, дилер, Гүйцэтгэх захирал
1999 - 2002 “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх Захирал
2003 - 2005 “Улаанбаатар сүү” ХХК-ийн Захирал
2007 - 2008 “Номин холдинг” ХХК-д салбарын Эрхлэгч
2009 - “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ийн Тэргүүн
2010 - 2011 “Энко трейд” ХХК-д Бизнесийн зөвлөх
2013 - ХУД-ийн МАН-ын хорооны Дэд дарга
2014 - “Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” ТББ-ийн Тэргүүн
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүн, ХУД-ийн МАН-ын хорооны Тэргүүлэгч, 79-р Үүрийн дарга
2016 - Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгч, ИТХ-ын Төлөөлөгч

ГАВЪЯ ШАГНАЛУУД

Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан
Хөдөлмөрийн хүндэт медаль
ИМЭЙЛ
[email protected]
FACEBOOK
@Baasan.Tseren.2020

ЦАГ ХУГАЦАА эргэж ирэхгүйгээр одож буйг ОХИНООСОО илүүтэй мэдрэх юм
ЦАГ ХУГАЦАА эргэж ирэхгүйгээр одож буйг ОХИНООСОО илүүтэй мэдрэх юм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.