Хамгийн “үнэтэй” Ерөнхийлөгч хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 36 секунд
Хамгийн “үнэтэй” Ерөнхийлөгч хэн бэ?

Хамгийн “үнэтэй” Ерөнхийлөгч хэн бэ?

-Ерөнхийлөгчөө улам өндөр зардлаар сонгох боллоо-

Монголчууд долоон /1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017/ удаа Ерөнхийлөгчөө сонгожээ. Ирэх зургадугаар сарын 9-ний өдөр найм дахь Төрийн тэргүүнээ сонгох санал хураалтад оролцоно. Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль анх 1993 онд 40 сая төгрөгөөр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Ингээд улсын төсвөөс 1993 онд  40 сая, 1997 онд 150 сая, 2001 онд 462.5 сая, 2005 онд 636.2 сая, 2009 онд дөрвөн тэрбум, 2013 онд 15.8 тэрбум, 2017 онд 14.9 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад зарцуулжээ. Харин найм дах удаагийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан байна. Иргэд болон шинжээчдийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал хэт үрэлгэн байдагт шүүмжлэлтэй ханддаг.  Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал нэмэгдэхэд хэд хэдэн шалтгаан бий. Сонгууль өгөх насны иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч нөгөө талаараа сонгуулийн саналыг “хар машин”-аар тоолж эхэлснээс зардал өссөн гэж үздэг. Монголчуудыг 2012 оноос хойш талцахад, сонгууль бүхний дараа “Хар машин худлаа тоолдог, олонх болсон намынхан хар машинаар луйвар хийчихлээ” хэмээн хардаж үлдэхэд хүргэдэг эл машины цаас, хор, сэлбэгт ихээхэн хэмжээний төсөв зарцуулагддаг.

Ингээд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг Аудитын шалгалтаар илэрсэн зарим баримтыг энд дурдъя.

Эргэн сануулахад, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн амин сүнс нь  гурван нэр дэвшигч, хоёр санал хураалт байсан гэж хэлж болно. Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр удаа санал хураалт явуулж, Төрийн тэргүүнээ сонгосон. 2017 оны төсвийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталсан байдаг. Харин Засгийн газрын нөөц сангаас хоёр дахь санал хураалтад шаардагдах зардлыг 7.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр нэмэлт зардал гаргасан байдаг.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг Аудитын шалгалтаар оруулахад Төсвийн тухай хуулиар зохицуулагдаагүй хэд хэдэн зөрчил илэрчээ. Сонгуулийн сурталчилгаа хийсэн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдсан 32.2 сая төгрөгийн зардлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө сонгуулийн зардлаас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэгтэй холбоотой зардал тусгагдаагүй мөн Төсвийн тухай хуулиар зохицуулагдаагүй байгаа юм. Түүнчлэн зарим аймагт анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад гүйлгээ хийсэн, зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зардал хооронд шилжүүлсэн, журамд заасны дагуу зарцуулаагүй зөрчил гаргажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг батлагдсан хэмжээнд зарцуулсан ч зарим аймагт анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад гүйлгээ хийсэн, зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зардал хооронд шилжүүлсэн, журамд заасны дагуу зарцуулаагүй зөрчлүүд илэрсэн байна.  Энэ мэт Төсвийн тухай хуулиар зохицуулагдаагүй зардлуудыг дур мэдэн үрдэг нөхдүүд байна гэдгийг Аудит хэлээд өгчихлөө. Тиймээс төсвөөс гадуурх хулгайг таслан зогсоох  хэрэгтэй.

Дашрамд дурдахад, Найм дах удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамтатган нөхөн сонгуулийг зохион байгуулахаар товлосон. Учир нь, УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах хуулийн зохицуулалттай. Тиймээс зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль хамт болно гэсэн үг юм.

Сүүлийн тав хоногт халтиргаа гулгаанаас үүдэлтэй 478 хүн гэмтжээ
Сүүлийн тав хоногт халтиргаа гулгаанаас үүдэлтэй 478 хүн гэмтжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.