49 хувийнхан шалдаа бууж хэлэлцээр хийх санал тавилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 32 секунд
49 хувийнхан шалдаа бууж хэлэлцээр хийх санал тавилаа

49 хувийнхан шалдаа бууж хэлэлцээр хийх санал тавилаа

Өнгөрсөн өдрүүдийн олны анхаарлыг татсан үйл явдал Эрдэнэтийн 49 хувь байв. Өөрөөр хэлбэл, төрийн томчууд Монголын эзэн  гэх өргөмжлөлийг хүртсэн  Эрдэнэтийн 49 хувийн нууц ноёнтон Сахал Д.Эрдэнэбилэгийг "Жаалууд"-тай  нь буулган авч сүрийг үзүүлсэн юм. Юутай ч тэдний энэхүү сүр хүч дэмий зүйл болоогүй гэдгийг өчигдөр Монголын эзэн Д.Эрдэнэбилэгийн бяцхан "Жаалууд" харуулсан юм. Ёжилж хэлэхэд тэд шалдаа бууж Ерөнхий сайдтай эвлэрэхийг хүсч буйгаа битүүхэн илэрхийлээд авсан юм. Мэдээж тэдэнд энэ нь ч ашигтай. Учир нь тэд энэ байдлаараа зөрүүдлээд байвал ХХБ-ны нэр хүнд унаж харилцагчид нь хадгаламжаа татах, гадаад зах зээлд ч эрсдэл үүрэх аюул тулгарсан учраас тэд энэ бүх үйл явдлын дараа төрийн эзэдтэйгээ тэрсэлдээд хэрэггүй юм байна хэмээн ойлгож зөв харж инээж буруу харж уйлан байж энэхүү сонголтыг хийсэн гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Ингээд тэдний тэвьсан хүсэлтийг ямар ч нэмэлт хачиргүйгээр дахин хүргэе. 

"Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт хүсэлт хүргүүллээ

Тодруулбал тус компаниас “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээр хийх саналаа Ерөнхий сайдад хүргүүлэв. Энэ  талаар  "Монголиан коппер корпорейшн”  ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар  “2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газарт манай ХХК-тай 49 хувийн талаар хэлцэл хийх үүргийг өгсөн байдаг. Хэлцэл хийгээгүй учраас шүүхээс манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан энэ хэлцлийг дахин хийх шаардлагатай хэмээн үзэж, хүсэлт хүргүүлж байна. Манай компанийн зүгээс өмнө нь Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүстэй уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. Одоо манай компанийнхантай уулзана гэж найдаж байна" гэлээ.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин  "Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт өгсөн байцаалт бол эдгээрийн нэг нь байсан. Миний бие Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-т байцаалт мэдүүлэг 10 гаруй удаа өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Тэр утгаар бид хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дуудсан цаг бүрт очиж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал нэлээд хурцадмал байдалд хүрсэн. Гэхдээ бидний зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ойлгож байна. Бид өнгөрсөн хугацаанд  асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүсэлт эрмэлзэлтэй байсаар  хүрсэн. Энэ эрмэлзэл маань өнөөдөр ч гэсэн хэвээр, үүнийгээ баталгаажуулах үүднээс Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлж байна" гэсэн юм.

Р.Саруул

Элсэгчдэд зориулсан “Боловсролд хамтдаа” нээлттэй, цахим өдөрлөг болж байна
Элсэгчдэд зориулсан “Боловсролд хамтдаа” нээлттэй, цахим өдөрлөг болж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.