Зөрчилтэй буудал, баар, цайны газрын үйл ажиллагааг зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Зөрчилтэй буудал, баар, цайны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Зөрчилтэй буудал, баар, цайны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн А/456 тоот захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд "Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн" аяныг эхлүүлэн ажиллаж байгаа аж.

Уг захирамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс хамтран хяналт шалгалт хийж эхэлсэн юм.

Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтанд хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон , архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Уг шалгалтаар “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн“Леадерс”баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Мөн зарим зөрчил дутагдал илэрсэн газруудыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгосон аж.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
Шварцнеггерийн хүү Майли Сариусыг араар нь тавиад баригджээ
Шварцнеггерийн хүү Майли Сариусыг араар нь тавиад баригджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.