МУРУЙ БОДЛОГО, МУХАР ЗАМ ДЭЭР ПОПОРСОН ЕРӨНХИЙ САЙД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
МУРУЙ БОДЛОГО, МУХАР ЗАМ ДЭЭР ПОПОРСОН ЕРӨНХИЙ САЙД

МУРУЙ БОДЛОГО, МУХАР ЗАМ ДЭЭР ПОПОРСОН ЕРӨНХИЙ САЙД

Зах хязгаар нутгаас эхлээд төв суурин газар хүртэл иргэдийн амьдрал асар доройтсон. Олон ч аж ахуйн нэгжүүд хаалга үүдээ барьж, ажилгүйдэл газар авлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар үгүй болов. Ийнхүү нийгмийн бүхий л салбар тэр чигтээ уруудаж байхад уран донгодсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн пиарын ажлыг өдөр шөнөгүй хийн, мөнгө урсгаж байна.Түүний хийж байгаа ажил гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд л сайн ажиллаж байна.

Өөрийнх нь лоозонгоо болгон гарч ирсэн “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх урагшаа ахидаггүй муруй бодлого гаргаж ирчихээд мухар төмөр зам дээр попорч байгаагаас өөр юу ч алга. Поп Ерөнхий сайдын олон зүйлийг дурдаж болох ч зөвхөн төмөр замыг аваад үзье. Хамгийн анх 2020 онд “Богд хан” төмөр зам тавина хэмээн шав тавьсан цагаас хойш гурван жил өнгөрсөн ч энэ ажил урагшаа явсангүй. Дэлхийн нөгөө бөөр хүртэл зам тавьсан ч болохоор хугацаа өнгөрлөө.

Мөнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 247 километр төмөр замын ажлыг Л.Оюун-Эрдэнээс өмнө эхлүүлсэн. Харин тэрээр Ерөнхий сайд болсон цагаас хойш уг төмөр замын ажлын талбарт удаа дараа сайд нараа дагуулан очиж шоудсан ч төмөр зам нь өнөөдөр хилээр нэвтэрч чадаагүй мухар хэвээрээ байна. Хятадын хилээр гарч чадаагүй төмөр замаар ямар нүүрс тээвэрлэж, эдийн засгаа босгох гээд байгаа юм. Зүгээр л шоу. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 километр төмөр замын ажил ч гацсан. Ашиглалтад ороогүй байхдаа замаасаа галт тэрэг гарч унасан гээд бүтэлтэй зүйл алга. Саяхан Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын шавийг тавилаа. Энэ ажлыг ямар мөнгөөр босгох юм. Өнөөдөр иргэдийнхээ амьжиргааг хамгийн ёроолд авчирсан чадваргүй поп сайд томоохон бодлого хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүйг иргэд олон нийт хэлээд эхэллээ. Иргэд тэнэг биш учраас пиар нь хэтэрсэн Ерөнхий сайдынхаа ямар худалчийг мэдэж таарна. Ядахад хамгийн боломжтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа эхлэн гацаанаас гаргачихаад түүнээс олох ашгаараа бусад замаа барина гэж үнэмшилтэй ч попорч чадахгүй Ерөнхий сайдтай аж.

Түүнд тууз хайчилж, шавь тавьж байвал юу ч хамаа алга. Зөвхөн айсуй сонгууль угтсан ажиллагаа л явуулж байгаагаас түүнд улс орны амьдрал түй ч хамаагүй мэт пиардаж байна. Ерөөсөө л дүр эсгэсэн Ерөнхий сайд пиар дундаасаа босож чадахгүй байсаар Монгол Улсыг дампуурууллаа. Бид Ерөнхий сайдын хоосон пиарын тухайд цувралаар нийтлэх болно. Ард иргэдээс ч баримт сэлт ирж байна.

ЦУВРАЛ БИЙ ......

TUMEN.MN

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.