Ерөнхий сайд 7 зөвлөхөө 4 болгож цөөлсөн бол хотын захирагч “гүрийсээр” байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Ерөнхий сайд 7 зөвлөхөө 4 болгож цөөлсөн бол хотын захирагч “гүрийсээр” байх уу

Ерөнхий сайд 7 зөвлөхөө 4 болгож цөөлсөн бол хотын захирагч “гүрийсээр” байх уу

Эдийн засгийн хүндрэл, санхүүгийн доройтлын улмаас төрийн байгууллагын орон тоо зохион байгууллалтыг цомхотгох, УИХ-ын гишүүд нь хүртэл унааны зардал зэргээ танахаас өөр замгүй болж буй. Ерөнхий сайд долоон зөвлөхтэй байсан бол дөрөв болгож цөөрүүлэхээр боллоо. Ингэснээр төсөвт 140 гаруй сая төгрөгийн хэмнэлт хийх юм байна. Мөн нийслэл хотын удирдлагын хүрээнд ч орон тоог цөөлөх асуудал яригдаад удаж  байгаа. Харин хотын Захирагч Э.Бат-Үүл зургаан орлогчтой, хоёр зөвлөхтэй хэвээр байхаар “гүрийж” байна. УИХ , Засгийн газраас тэрхүү зөвлөхүүдийнх нь орон тоог байхгүй болгож,  орлогч нарыг нь хоёр болгож цөөрүүлэх чиглэл гаргасан. Гэвч Э.Бат-Үүл дарга тэдгээр зургаан орлогчоо ажилтай үлдээж, төсвөөс цалинжуулахгүй,  томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээс цалинжуулна гэсэн нь олны гайхлыг төрүүлээд байгаа юм. Хэд хоногийн өмнө харин “Засгийн газраас дахиж тодорхой чиглэл өгвөл орлогч нарынхаа асуудлыг эргэж хэлэлцэн  шийднэ” гэсэн утгатай зүйл ярьжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Оньсого тайлагдаж байна
Оньсого тайлагдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.