Орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлттэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлттэй байна

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлттэй байна

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлттэй байна
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. 

Тус судалгаагаар ОСҮИ 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. 

Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна. 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурсан үзүүлэлт юм. 



    ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4954 орон сууцны мэдээллийг хамрууллаа. 
Баячуудыг дахин байржуулсан “Фортуна” Н.Батбаяр
Баячуудыг дахин байржуулсан “Фортуна” Н.Батбаяр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.