Хамгийн их орлоготой хүүхэлдэйн киног үргэлжүүлэн бүтээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Хамгийн их орлоготой хүүхэлдэйн киног үргэлжүүлэн бүтээнэ

Хамгийн их орлоготой хүүхэлдэйн киног үргэлжүүлэн бүтээнэ

“Хүйтэн зүрх” хүүхэлдэйн кино 1.27 тэрбум ам долларын орлого олсноор “Тоглоомын түүх 3”-ыг ардаа орхисон билээ. Тиймээс энэ киног үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Гол баатрын эгчийн дууг оруулсан жүжигчин Идина Мензел шүтэн бишрэгчдээ тайвшруулан хоёр дахь хэсгийг бүтээхээр ажиллаж эхэлсэн тухай мэдээллээ. Ингээд зогссонгүй мюзикл, мөсөн дээрх шоу хүртэл бэлтгэх ажилдаа орсон байна. Ямар үйл явдал гарах нь одоогийн байдлаар тодорхойгүй аж. Энэ хүүхэлдэйн кино орлого өндөртэй киноны жагсаалтанд тавдугаарт бичигдэж эхэлсэн. Ханс Христиан Андерсены “Цасан хатан” зохиолоор хийгдсэн уг хүүхэлдэйн кинонд Анна охин болон түүний найзууд чалчаа цасан өвгөний хамт баатарлаг адал явдалд умбаж байгаа тухай өгүүлдэг.

 Эх сурвалж: “Вести”
 

ЭМЯ-наас “Монос”-т хариуцлага тооцно
ЭМЯ-наас “Монос”-т хариуцлага тооцно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.