2024 оны УИХ-ын сонгууль 13 тойрог, 78 мандаттай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
2024 оны УИХ-ын сонгууль 13 тойрог, 78 мандаттай байна

2024 оны УИХ-ын сонгууль 13 тойрог, 78 мандаттай байна

УИХ-аас өнгөрсөн онд Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор болсон. Энэ хүрээнд 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Мөн сонгуулийн тойргийг томсгож буюу бүсчлэх байдлаар явуулахаар УИХ тогтсон. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид илүү өргөн хүрээнд буюу бүс нутгийн хэмжээнд сонгогчдын саналыг авахын төлөө өрсөлдөнө. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог болон мандатын хуваарилалтын мэдээллийг нийтэд мэдээлээд байна.

2024 оны сонгууль нийт 13 тойрогт хуваагдаж байгаа бөгөөд 78 мандаттай байх юм. Хамгийн олон мандат баруун бүсийн аймгуудад болон төвийн бүсийн аймгуудад хуваарилагдсан бөгөөд тус бүр 10 мандаттай байх юм байна. Харин Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж байгаа бөгөөд 3 мандаттай. Харин Улаанбаатар хот нийт зургаан тойрог байх бөгөөд 24 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө.

ХӨСҮТ-ийнхэн Д.Нямхүү эмчид зөвлөхийн ажил санал болгосон уу
ХӨСҮТ-ийнхэн Д.Нямхүү эмчид зөвлөхийн ажил санал болгосон уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.