Монголын улстөр өнөөдөр “Отелло” хэмээх эмгэнэлт жүжгийг тун өвөрмөц дэглэн найруулаад, амьдрал хэмээх тайзан дээр ард олноо алмайртал тоглож байна. Гол жүжигчид нь нам нэрийн дор хувийн зорилгоо нэгтгээд өнгөрсөн он жилүүдэд маш сайн зохион байгуулалтад орсон мафиуд маягийн улаан цагаандаа гарсан дээрмийн бүлгүүд гэх байна. Үзэгчид нь тодорхой. Алгаа ташсаар байгаад л тэднийг тайзан дээр гаргаж, гараа өргөсөөр байгаад л гол дүрүүдэд нь тоглуулаад, одоо амаа ангайн суугаа ард түмэн. Хамгийн эмгэнэлтэй нь үзэгчид өнөөдөр өөрсдийнхөө өмдгүй байгаагаа анзаарч эхэллээ. Харин хаад ингэхэд харсаар байхад л шалдарч буйгаа мэддэг болов уу?
Монголын төрөөр дүүрэн Отелло, Яго, Дездемон, Кассио, Родериго, Монтано, Бьянке, Эмилия, Гамлет, Лаэрт, Офелий нар хөлхөлдөх болсон байна
Дараагийн тавигдах гэж байгаа жүжиг нь “Гамлет”. Тэгэхээр хамгийн сүүлд “Шинэтгэлийн” гэх нэрийг авсан, өнгөрсөн зургаан удаагийн парламентын хугацаанд тогтсон Засгийн газруудыг оролцуулаад ерөнхийд нь “Шекспирийн” Засгийн газрууд гэвэл зохилтой санагддаг.
Яагаад гэхээр Монголын төрөөр дүүрэн Отелло, Яго, Дездемон, Кассио, Родериго, Монтано, Бьянке, Эмилия, Гамлет, Лаэрт, Офелий нар хөлхөлдөх болсон байна. Гагцхүү тэд л хамгийн сүүлд “Шинэтгэлийн” нэртэй “Шившгийн” Засгийн газрыг байгууллаа шүү дээ. Гэхдээ эдгээрийн дотор ганц нэг сайн ажилласан Засгийн газар, сайхан ч амжилтад хүрсэн сайдууд бий, бий. Гэвч их нүүрсний дэргэд хэвтэх чулуу мөн тас хар болсон байдагтай адил нийтдээ өнгө гундуу харагддагийг нуугаад яахав.
Ингэхэд Монголд өнөөдөр баян хоосны, ялгаа туйлдаа хүрсэний гол буруутан хэн бэ? Намуудаа сонгосон ард түмэн үү? Нам нэртэй, фракц хочтой дээрмийн гэмээр бүлгүүд үү? Эсвэл ерөөсөө эдгээрийн лидер нэртэй толгойлогчид уу гээд үзэгч түмэн эдүгээ буман асуултыг өөрөө өөртөө тавьж байна.
Яг энэ үеэр тэр нэгэн цагийн “мавр” Н.Энхбаяр Монголын улстөрд орох санаатай ирчихсэн энэ тэнүүгээр бурхны сургаал айлдаад явж байх юм. Үүнийг л Баабарын хэлдэгээр жинхэнэ хувь заяаны шоглоом гэх байлгүй.
Хүн төрөлхтөн сансарт хөөрөх явдал улиг болж, хоол идээгээ цахилгаан тулган дээр шарах биш индукц, дедукцийн хуулийг ашиглах болсон XX зууны сүүлээр манай энхрий хайрт МАХН нэгэн “мавр” төрүүлсэн юм. Хожим энэ “маврыгаа” дарж авах гэж ёстой нэг махаа зулгаасан бөгөөд эдүгээ Монголын төрд бугшсан хамгийн бузар булай бүхний эхлэлийг энэ нөхөр тавьсан байдаг.
Ялангуяа 1996-2000 онд Монгол төрийн тайзнаа жинхэнэ “Отелло” жүжиг тавигдаж байлаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь Н.Энхбаяр гэх нөхөр өнгөрсөн хугацаанд МАХН-ын тайзан дээр тоглуулж асан “Отелло” жүжгээ бага зэрэг өөрчлөн найруулаад, Монгол төрийн тайзнаа тавьсан гэхэд бүрэн болно. Тиймээс нэг сайд нь нөгөөгөө жинхэнэ орондоо унтах завгүй огцруулан, огцорч асан он жилүүд байв. Тэр үед хөшигний ард суучихаад, жүжиг хэрхэн өрнөхийг сэмхэн ажиглаж суусан ирээдүйн “мавр”, Ардчилсан холбоо эвсэл Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн тав, гишүүн бус хоёр, бүгд долоон хүний нэрийг 13 удаа дэвшүүлэхийг харж, Засгийн газрын гишүүн бөгөөд сайдаар 55 хүний нэр дэвшүүлж, 28 нь томилогдон ажиллахыг үзсэн юм. Мөн энэ үед эрхэм гишүүн С.Зориг алагдсан нь ирээдүйн “маврын” гарт орж ирсэн хамгийн чухал хөзөр байлаа.
1996 оныг хүртэл Н.Энхбаяр ердийн нэг л намын буюу МАХН-ын “жанжин” байв. Гэхдээ АН-ын дотоодын бужигнаан, түүн дээр тун оновчтой тоглолт хийснийхээ ачаар УИХ-ын ээлжит сонгуульд нөхдийнхөө хамт гайхамшигтай ялалтыг байгуулж, үүгээрээ Туркийн хөлөг онгоцуудыг бут ниргээд Кипрт ирж байгаа Отеллотой тун адилхан харагдаж байсан юм . Ингээд л хөөрхий, түүний жинхэнэ “мавр” болох, долдойчуудын нь “мавр” болгох их аян зам тавигдаж эхэлсэн дээ.
Гэхдээ МАХН-ын зүг олны салхийг эргүүлсэн гол буруутнууд нь Ардчилсан холбоо эвсэлд нэгдсэн зүг зүгийн “малуудын” зүс буруу зорилгууд байсан. Олон намын нэгдэл, олон фракцийн сонирхол улстөрийн намыг, “мам” болгодгийн хамгийн сонгодог жишээ энэ байв. Гэвч тэдэнд энэ бүхэн сургамж болоогүй дээ. Одоо хүртэл өвөр хоорондоо заамдалцаад, өнөөдөр гэхэд яг 1996 оных шиг нөхцөл байдал үүсчээ. Хамгийн сонихолтой нь яг энэ үеэр тэр нэгэн цагийн “мавр” Н.Энхбаяр Монголын улстөрд орох санаатай ирчихсэн энэ тэнүүгээр бурхны сургаал айлдаад явж байх юм. Үүнийг л Баабарын хэлдэгээр жинхэнэ хувь заяаны шоглоом гэх байлгүй.
Үндсэн хуулиндаа нөгөө алдарт долоон өөрчлөлтийг хийснээр “маврын” зам шуударч, өөрийн нь өмнө хөндөлссөн бүхнийг үхэр тэрэг шиг няц дайран хөнөөж эхлэв.
2000 онд түүний холын хүслийн нэг, Ерөнхий сайд болох үүд хаалга нээгдлээ. Гэтэл түүний босгон дээр Ерөнхийлөгч Н.Багабанди хөндөлсөж зогсчихоод, нэрийг нь хоёр удаа буцаасан явдал уур хилэнг нь бадраав. Улмаар энэ нь өш хонзон болж хувирав. Ингээд намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчөө дайсан №1 хэмээн зарлалаа. Хооронд нь хов жив ч нэлээд үсэргэв. Тэр үед “маврын” талд Яго нар мундахгүй олон байсан юм. ИнгээдҮндсэн хуулиндаа нөгөө алдарт долоон өөрчлөлтийг хийснээр “маврын” зам шуударч, өөрийн нь өмнө хөндөлссөн бүхнийг үхэр тэрэг шиг няц дайран хөнөөж эхлэв. Чухамхүү энэ үед Н.Энхбаярын шууд заавраар Ерөнхийлөгчөө МАХН-ын Удирдах зөвлөл авч хэлэлцдэг болсон байдаг.
2002 онд “маврын өрөөнд” нэгэн хүн орж, 500 сая төгрөг өгөх гэсэн тухай өөрөө яриад, өөрөө нөгөөхөө үгүйсгэх ч биш, зөвшөөрөх ч биш байдалд оров. Тэрхүү авилга өгөх гэсэн этгээд хэн байсан нь одоо хүртэл тодорхойгүй, бас нэгэн оньсого болон үлдсэн. Мөн удалгүй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тагнуул байсан гэх шуугиан дэгдэж, улмаар эрхэм гишүүн Л.Гүндалайгийн хөлийг гозгонуулав. Тэгвэл үүнээс 10 жилийн дараа Н.Энхбаяр өөрөө хөлөө гозгонуулах хэрэг гарч, үед нуур нугас шиг байсан Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар өнөөдөр бие биедээ өөр өөр сүргийн чоно болсон байх жишээтэй. Энэ бас л хувь заяаны шоглоом биш гэж үү?
Түүний нэр ХХБ, ХААН гээд томоохон банкнуудын хувьчлалд нэр холбогддог. Өр төлсөн гэх 250 сая долларын 22 сая нь ор сураггүй алга болсныг ч түүний нэртэй холбодог. Ер нь түүний нэр холбогдсон булхай луйврын талаар “Аалзны тор” гэсэн цуврал нийтлэлүүд гарч ч асныг манайхан мартаагүй байх. Н.Эхбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат гээд л толгой эргэсэн их мөнгөний луйврын тоосонд энэ хоёр нөхрийн нэр байнга л сонсогдож байдаг шүү дээ. Эд нар мөн ч олон сэтгүүлчийг шүүхэд өгсөн дөө. Хөөрхий, талийгаач Г.Дашрэнцэнг бараг шүүхийн ажилтантай андуурхаар хэмжээнд энэ айлын гадаа суулгасан юмдаг.
“Маврт” ингэхэд хийж амжуулах ажил нэн их байлаа. Тэрбээр юуны өмнө өөрийнхөө нэр холбогдож байсан хэргүүдийг цайруулах ажиллагаанд ханцуй шамлан орсон гэлцдэг юм. Наад зах нь л гэхэд Ж.Наранцацралтын Засгийн газрын уналтыг Н.Энхбаяр зохион байгуулсан гэх яриа байдаг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцад казиногийн асуудал сөхөгдөх магадлал маш өндөр байсан тул намын нөхөр Б.Энхмандах нь казиногийн хэргээр шийтгэгдсэн нөхрөөс 20 мянган ам.доллар авч, түүнийгээ Унгарт хуваасан, уг мөнгө МАХН-ын дансанд ороогүй, махны наймаанд зарцуулагдсан гэх яриа нэлээд газар аваад байсан нь Ж.Наранцацралтын ЗГ-ыг огцруулах нэгэн шалтгаан байсан гэдэг юм.
“Чөлөөт хэвлэл” сан, дараа нь Тагнуулын төв газарт зөвлөхөөр долоо хоног ажиллаад хөгшин хурандаа нарыг ёслуулж байсан ч гэх шиг.
Ингээд Эрдэнэтийн асуудал яригдаж, угаасаа ажлаа өгөөд ууртай явсанЗ.Энхболдыг турхирснаар Эрдэнэтийн захидал гэдэг юм гарч ирж, Ж.Наранцацралтын Засгийн газар огцорсныг бид мэднэ. Энд Д.Энхтайван ч бил үү, нэг сүржин эр КАМАЗ-ын дөрвөн дугуйнаас Эрдэнэтээ өгчихөж гээд бүдүүн дуугаар уйлж байгаад огцруулаагүй юу. Одоо тэрбээр банкны хэрүүл хийгээд л, нөгөөдүүлийгээ хараагаад л явж байдаг шүү дээ.
Эрдэнэтийн захидал зөвхөн талийгаач Ж.Наранцацралтыг хөндөөгүй юм.Ерөнхийлөгч Н.Багабандийг огцруулах давхар мэх байв. Гэвч Дундговийн жудагтай хүү Ж.Наранцацралт, “Ерөнхийлөгч огт хамаагүй” гэснээр өөрийн нэр төр, ёс жудгаа харуулж, бас хамгаалж үлдсэн. Ингэхэд хаа очиж ганцаараа Ерөнхий сайдтайгаа үлдсэн Л.Цог, бусдыгаа уриалж Ж.Нарааг огцруулсан Түвдэндорж хоёр л лав энэ УИХ-д өнөөдөр бөөр нийлүүлээд сууж байна. Тэд энэ асуудлын талаар маш сайн мэдэх хүмүүс.
Харин нөгөө Эрдэнэтийг өгөх гэж байна гэсэн алдарт захианы сураг тасарсан. Үүнийг өдгөө тэр үед харааж зүхэн уйлан донгодоод байсан Д.Энхтайван ч санадаггүй байх. Үзээ ч үгүй биз. Ямар ч байсан ирээдүйн “Мавр” казиногийн хэргээс нэр цэвэр гарсан. Одоо хотод байгаа Д.Баттулга, генерал Д.Энхбаатар, хуульч, УИХ-ын гишүүн С.Батчулуун, бизнесмэн Л.Байгаль нар ял авч,харин Б.Энхмандах “шагнуулан” Их Британид Элчингийн зөвлөхөөр явж байлаа.
Мөн энэ цаг үеэс эхлэн түүний эхнэр хүүхдийн нэр зүсэн бүрийн юмтай янз бүрийн хэлбэрээр холбогдох болов. “Чөлөөт хэвлэл” сан, дараа нь Тагнуулын төв газарт зөвлөхөөр долоо хоног ажиллаад хөгшин хурандаа нарыг ёслуулж байсан ч гэх шиг. Үүнийг ард түмэн үлгэрт гардаг тэнэг Иван биш болохоор гайхахсхийгээд л чимээгүйхэн харж суусан.
Гэвч түүний ялагдлын шалтгаан намын нөхөд нь ч биш, Ц.Элбэгдорж ч биш, ерөөсөө л “мавр” болсон түүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй юм байна гэсэн ард түмний олонхийн хүсэл байсан гэдгийг тэрч , түүний багийнхан ч ойлгосонгүй.
2001 онд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Түүний дайсан №1 дэвшсэн болохоор наашаа харж инээн цаашаа харан уйлж байгаад хамтдаа зургаа авахуулаад л түүнийг зөнд нь хаяв. Харин хаа очиж Тамгын газрын дарга нь байсан С.Баяр сонгуулийн маш зөв тактик хэрэглэснээр Н.Багабанди ялалт байгуулсан юм. Хожим Н.Энхбаяр хоёрдахь удаагаа Ерөнхийлөгчид өрсөлдөхөд С.Баяр мөн л түүн шиг гар барьж зургаа авахуулаад л зөнд нь орхисон. Хувь заяаны шоглоом оо гэж мөн л үүнийг л хэлэх байлгүй дээ.
Харин энэ удаа МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаяр ялагдсан. Намынхандаа маш их гомдов. Гэвч түүнийялагдлын шалтгаан намын нөхөд нь ч биш, Ц.Элбэгдорж ч биш, ерөөсөө л “мавр” болсон түүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй юм байна гэсэн ард түмний олонхийн хүсэл байсан гэдгийг тэрч , түүний багийнхан ч ойлгосонгүй. Тэр үед Ерөнхийлөгчөө УИХ-д үг хэлье гэхээр хэлүүлдэггүй, МАХН-ыг хамгаалж үг хэлээгүй Н.Багабандийг цаазлах хэрэгтэй гэх утга бүхий үгийгД.Идэвхтэн гэдэг гишүүн нь телевизээр улаан цайм ярьдаг, ба өөрийг нь шүүмжилсэн бүхнийг газартай тэгшилдэг үе ирчихээд, хаа сайгүй улаан туг намираад эхэлчихсэн үе л дээ.
Ер нь төр арай л биш болоод байгааг энэ үед олон хүн ярьдаг байсан ч тэднийг МАХН-ын “МАХН-ы машины” хүчээр нуга дардаг байлаа. Ингээд 2005 оноос жинхэнэ “Мавр” болсон доо. Энэ цолыг авахын өмнө “Авилгын загалмайлсан эцэг” гэсэн алдар хүндийг ард түмнээсээ хүртчихээд байв.“Мавр” ч дүрдээ бүрэн итгэж, тэрбээр өөрийгөө Чингисийн дараах хүн, хаан гэх зэргээр цоллоход нэн тааламжтайгаар инээдэг болсон шатандаа орчихоод байсан үе юм.
Энэ үетэй зэрэгцээд түүний нэгэн цагт тэжээсэн “даага”, “шүдлэнгүүд” хожим алмас шулмасаас ч хүчтэй ардаг догшин “азарганууд” болсныг тэр анзаарсан ч өөрийн хяналтаас бүрэн алдсан байлаа. Нөгөөдүүл нь ч төр дампуурахын эхлэлийг тавьж, идэж шамшигдуулахын гайхамшигийг харуулж байв. Ер нь хамаг л муу муухай бүхний эх үүсвэр ихэвчлэн энэ хавиас гаралтай байдаг. “Маврын” хувьд яахав дээ, өөрийгөө хаан гэж итгэсэн учраас сонгуулийнхаа ялагдлыг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа л одоо ч, байнга Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч гэж ярьсаар явах вэ дээ.
Тэр эргэж ирлээ. Суудлаасаа буунгуут л улстөрдөө эргэж зүтгэв. Ингэснээр Л.Гүндалай шиг хөлөө гозгонуулав. Өлсөв. Цангав. Ер нь юу эсийг үзэв, бүү мэд.
Би “Маврыг” хэлмэгдсэн хүн гэж хэзээ ч хэлэхгүй. Бас гэв гэнэтхэн ухаарч сэхээрээд, ард олныхоо төлөө одоо л зүтгэхээр шийдсэн хүн гэж огтхон ч төсөөлөхгүй байна. Түүнд энэ бүгдийг аль эртнээс, алба хашиж байхдаа харах ухаан боловсрол, нөхцөл бололцоо байсан. Даанч мавр болох хүсэл нь түүний билгийн мэлмийг хаасан нэгэн. Хамгийн гол нь мөнхийн мавр байх мөрөөдөл түүний оюун тархинд үүрд суусан нь гамшиг. Өдгөө бурхны тухай ярьж, бурхан багш шиг сургаал айлдаж буй нь түүний ааш араншин, аяг занг мэдэх бидэнд яагаад ч юм ямар нэгэн итгэл үнэмшил төрөхгүй байна. Түүний зүгээс гагцхүү авч амжаагүй өс хонзон, гээж амжаагүй эрх ямба л нэвт ханхалж, яагаад ч юм хонины баг өмссөн чоно харагдаад болж өгөхгүй байна. Яагаад гэх шалтгаанууд дээрхиэс авхуулаад зөндөө бий. Хамгийн наад зах нь гэхэд “хаан” суудлын суурь дэвсгэр нь байсан МАХН- аа хоёр хуваагаад, үндсэндээ төлөвших шинж рүүгээ орж байсан Монголын улстөр, улстөрийн намын тухай ойлголтыг олон алхмаар хойш нь ухраажээ. Тиймээс нам бол ард түмнийхээ бүтээсэн баялгийг хулгайлж дээрэмддэг бүлэглэл гэсэн ойлголт улам бүр газар авсаар байна. Дээр нь нэмж хэлэхэд тэрбээр бусдын эрх ямба эдлэхийг харах сэтгэлийн тэвчээргүй нэгэн гэе. Хүсэл тачаал нь тийм боломж өгөхгүй байгаа бололтой юм. Уг нь Шекспирийн жүжгийн тайллаар бол “Мавр ирлээ. Мавр явлаа” л гэдэггүйсэн бил үү? Одоо түүнийг тойроод олон жараахай эргэлдэж байна. Яагаад гэхээр болдог юм байна гэдгийг хаана хаанаа О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар харуулжээ.
&n&a