Нүүрс тээвэрлэгчид замын төлбөрт 1.25 доллар төлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Нүүрс тээвэрлэгчид замын төлбөрт 1.25 доллар төлж байна

Нүүрс тээвэрлэгчид замын төлбөрт 1.25 доллар төлж байна

Хятад руу нүүрс гаргаж буй хамгийн том компаниуд гэвэл дотооддоо төрийн өмчит “Эрдэнэс таван толгой”, орон нутгийн “Таван толгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гурав багтаж байгаа.  “Энержи ресурс” нь өөрийн хөрөнгөөр Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэл  245 км зам тавьсан. Энэ замыг нь “Эрдэнэс МГЛ” компани 118 сая доллараар  худалдаж авчээ. Ингээд төлбөрийнхөө 100 саяыг бэлнээр, 18 сая долларыг замын төлбөрөөс төлөхөөр болжээ.  “Энержи ресурс” нь энэ замаар нүүрс тээвэрлэсэн машин тутмаас 1.25 долларын төлбөр авах болж, 50 центийг нь  “Эрдэнэс МГЛ”-ээс  үлдсэнийг нь машинуудаас хурааж авах аж. Гэвч жолоочоос авах замын төлбөр өндөр байна хэмээн тэрхүү засмал замаар биш харин шороон замаар нүүрсээ тэвэрлэсээр байгаа нь нутгийн иргэдийг бухимдуулж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Амттай шимттэй сайхан хоол бас нүд баясгаж, сэтгэлд хоногших ёстой
Амттай шимттэй сайхан хоол бас нүд баясгаж, сэтгэлд хоногших ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.