Эмнэлэг явж байна гээд машин дүүрэн бие биенээ танихгүй хүмүүс явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Эмнэлэг явж байна гээд машин дүүрэн бие биенээ танихгүй хүмүүс явж байна

Эмнэлэг явж байна гээд машин дүүрэн бие биенээ танихгүй хүмүүс явж байна

'Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, хяналт, шалгалтын талаар мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Баруун дөрвөн зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын нөхцөл байдалтай танилцаж байна. Хоёр хоногийн өмнөөс QR код олгож эхэлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Эмнэлгийн алба хаагчид хувийн унаатайгаа бичиг баримтаа үзүүлээд зорчиж байна. Удахгүй QR кодыг олговол түүнийгээ үзүүлээд хөдөлгөөнд оролцоно.

Шаардлагагүй тохиолдолд иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна. 

Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэд холбогдох лавлах утсанд холбогдож, бөөрний дутагдлын аппаратад ордог иргэд холбогдох нотлох бичиг баримтаа үзүүлвэл хөдөлгөөнд оролцуулж байгаа. Гэтэл эмнэлэг явах гэж байна гээд машин дүүрэн хүнтэй, бие биенийгээ танихгүй хүмүүс явж байна. Энэ тохиолдолд буцааж байгаа.

QR код ирээгүй байгаа бол нийслэлийн онцгой комиссын 1800-1200 гэсэн замын хөдөлгөөний багийн утаснаас тодруулаарай. QR код ковид зөвшөөрөл гэсэн пэйж хуудас гарсан. Энэхүү пэйжээр холбогдох боломжтой.

Ойрын өдрүүдэд зам халтиргаатай байна. Та бүхэн  халтиргаа гулгаанаас болгоомжлоорой. Иргэд маань гэртээ байж, хорио цээрийн дэглэмээ сахиарай" гэлээ.

Тавантолгойн төсөл популизм уу?
Тавантолгойн төсөл популизм уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.